Монгол-Японы төвөөс 10 сарын 8-ны өдөр Капитрон банкны гүйцэтгэх удирдлага, захирлуудад “Стратегийн менежент, гүйцэтгэх удирдлагын оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг МУИС-ийн менежментийн тэнхимийн дэд профессор, Монгол-Японы төвийн Үндэсний сургагч багш Н.Батдэлгэр удирдан явуулсан юм.

Капитрон банк нь удирдах ажилтнуудаа хөгжүүлэх зорилготойгоор “Удирдах ажилтны сургалт форум 2026” арга хэмжээг зохион байгуулсан билээ. Тус арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх удирдлага болон газрын захирлуудад стратегийн менежментэд гүйцэтгэх удирдлагууд хэрхэн оролцох талаар 2.5 цагийн сургалтыг манай төвөөс зохион байгууллаа.

Сургалтаар стратегийн менежментийн талаарх ойлголт, стратеги боловсруулахад гүйцэтгэх удирдлага хэрхэн оролцох талаар тоглоом болон багийн ажлаар дамжуулан удирдагууд нэгдсэн ойлголттой болсон юм.
Манай төв нь байгууллагад зориулсан сургалтыг төрөл бүрийн менежментийн сэдвийн хүрээнд, байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн зохион байгуулсаар байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 8063-0879 дугаар руу холбогдож авна уу.





