БИЗНЕСИЙН СУРГАЛТ
“ӨГӨГДӨЛД СУУРИЛСАН ШИЙДВЭР БА CLAUDE AI” СЭДЭВТ СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!
14 цаг 11 мин

1. Зорилго:

Тус сургалтаар хувь хүн болон бизнесийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглагдаж буй дата, өгөгдөл түүний бүтэц, шинж чанарыг таних, төлөвлөх, бүрдүүлэх арга замыг судална. Мөн өгөгдөлд үндэслэн шийдвэр дэмжих боломжийг хиймэл оюун ухааны технологийн үндсэн ойлголтуудтай хослуулан суралцана. Суралцагч тодорхой өгөгдөл ашиглан шинжилгээ хийж, боломжит шийдвэрүүдийг төлөвлөнө. Суралцагчдад сэдэвт харгалзах суурь мэдлэг болон практик ур чадвар олгоно.

2. Хүлээгдэх үр дүн:

  • Өгөгдлийн төрөл, бүтцийн талаарх цогц ойлголт
  • Өгөгдөлд суурилсан шийдвэр дэмжих боломж
  • Claude AI-ийн ерөнхий ойлголт, хэрэглээ/Claude Chat, Claude Cowork, Skills, Plugins/  
  • Claude AI -ийг MS Excel, PowerPoint, AI agent –д ашиглах
  • Тодорхой жишээн дээр практик дадлага хийх

3. Хичээллэх өдөр, цаг: 2026.11.09, 11, 13 (Даваа, Лхагва, Баасан), 09:30-12:45 цагт

4. Хамрагдах хүн:

Сургалтын зорилгын хүрээнд сонирхсон хувь хүн болон бизнесийн байгууллагуудын бүх түвшний албан тушаалтнууд.  

*УРЬДЧИЛАН CLAUDE AI ТӨЛБӨРТЭЙ ЭРХИЙГ ХУДАЛДАЖ АВСАН БАЙХ /20 ДОЛЛАРЫН БАГЦ/

*Та бүхэн хүрэлцэн ирэхдээ өөрийн компьютертой ирнэ үү!

*Сургалт танхимаар хичээллэнэ.

5. Сургалтын төлбөр: 192,000₮

※Оролцогч ямар нэгэн шалтгаанаар сургалтад хамрагдах боломжгүй болсон тохиолдолд сургалтын төлбөрийг буцааж олгохгүй.

6. Хичээл заах багш: Бямбаагийн Оюундарь /Ph.D/

-МУИС Бизнесийн сургууль, Санхүүгийн тэнхимийн доктор, ахлах багш

-Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төвийн үндэсний сургагч багш

7. Гэрчилгээ: 70-аас дээш хувийн ирцтэй оролцогчдод гэрчилгээ олгоно.

8. Бүртгэл: Доорх холбоосоор орж цахимаар бүртгүүлнэ үү.

https://forms.cloud.microsoft/r/Wi9uXFg0sz?origin=lprLink

9. Сургалтын дэлгэрэнгүй мэдээлэл: Сургалтын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Утас: 7511-0879(Ext.3), 8063-0879

10. Холбоо барих:

Утас: 7511-0879(Ext.3), 8063-0879

Цахим хуудас:       www.japan-center.edu.mn

Фэйсбүүк хуудас:  https://www.facebook.com/Mojc.business