Египетийн нийслэл Каир хотын шүүх Исламын шашинтнуудыг доромжилж,
ихээхэн хэмжээний мөргөлдөөн үүсгэсэн “Исламын шашинтнууд буруугүй”
киног бүтээгчдэд ялын дээд хэмжээ товлосон талаар “Ройтерс” мэдээллээ.
Египетийн нийслэл Каир хотын шүүх Исламын шашинтнуудыг доромжилж, ихээхэн хэмжээний мөргөлдөөн үүсгэсэн “Исламын шашинтнууд буруугүй” киног бүтээгчдэд ялын дээд хэмжээ оноосон талаар “Ройтерс” мэдээллээ.
Цаазаар авах ял сонссон иргэдэд тус киноны найруулагч, Америкийн египет гаралтай иргэн Накула Бэссил Накулагаас гадна зургаан хүн холбогдож байгаа аж. Ял авсан этгээдүүд бүгд христийн шашинтнууд аж.
Одоогоор Накула Бэссил Накула Америкийн шоронд хоригдож байгаа юм. Түүний хуурамч нэр зохиосон, залилангийн хэргээр банкинд 60 данс нээсэн хэрэгт нэг жилийн ял оноогоод байсан юм.
55 настай Марк Бэссил Иосиф өнгөрсөн есдүгээр сард “Исламын шашинтнууд буруугүй” хэмээх кино бүтээсэн нь асар их эрэсгүүцэлтэй тулгарсан юм. Учир нь тэрээр кинондоо исламын шашныг үндэслэгч Мухаммедыг доромжилж, энэ шашинтнуудыг түүнийг даган дуурайгч мэтээр дүрсэлсэн байсан юм.
Киноноос үүдэлтэй үймээн исламын шашинт орнуудад үүсч, дэлхийн олон арван хотод энэ киног бүтээгчдийг цаазлахыг шаардаж, Пакистаны сайд түүний толгойг нь олж ирсэн хүнийг 100 мянган доллараар шагнахаа мэдэгдэж байсан.
“Исламын шашинтнууд буруугүй” киноны трэйлер “YouTube” сайтад тавигдахад Бэссил, Накоула Бэссил Накоула, Иосиф гэсэн гурван нэрийг таггласан байсан юм. Тэрээр 2002 онд нэрээ хууль бусаар сольсон нь шалгалтын явцад тогтоогджээ. Охины нэр учраас Накоула хэмээн сольсон байжээ.

Д.Идэр