Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр, НИТХ-ын дарга асан Т.Билэгт, БСШУЯ-ны сайд асан Н.Болормаа нарыг шалгаж байсан. Харин НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа учир тэдний хэргийг тусгаарлан шалгаж байгаа билээ. Гэвч Т.Билэгтийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа ч одоо хүртэл сураг нь гараагүй хэмээн тэдний хэргийг түр түтгэлзүүлжээ.
Ц.Батбаяр, Н.Болормаа, Т.Билэгт нарыг Н.Энхбаярын “Өргөө зочид” буудлыг хууль бусаар авсан хэрэгт буруутган шалгаж байгаа юм.
Б.Чимэг
Сэтгэгдэл (5)