Өнөөдөр өглөө 9 цагаас эхэлсэн НИТХ-ын 6-р чуулган түр завсарлаад байна. Энэ удаагийн чуулганаар Нийслэлийн 2013 оны эдийн засгийн зорилт, нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах, нийслэлийн өмчөөс 2013 онд хувьчлагдахэд хөрөнгийн жагсаалт батлах тухай, орон нутгийн концессийн зүйлийн жагсаалтад нэмэх төсөл батлах тухай болон 2012-2013 онд он дамжин хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг батлах асуудлуудыг хэлэлцэж байна. Энэ үеэр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн, НИТХ-ын тэргүүлэгч Д.Батбаяраас цөөн зүйлийг тодрууллаа.
-2013 оны төсвийн тодотголыг энэ удаагийн чуулганаар хэлэлцэж байна. Танай бүлгийн хувьд энэ удаагийн чуулганд ямар байр суурьтай оролцож байгаа вэ? Ирэх оны төсвийн гол онцлог нь байна?
-Манай бүлэг уржигдар бүлгийн хуралдаанаа хийж Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг бүхэлд нь дэмжье гэсэн шийдвэрийг гаргасан. Өмнө гарч байсан мөрийн хөтөлбөрүүдийг бодвол энэ удаагийн мөрийн хөтөлбөр шинэчлэлийн бодлогоороо түлхүү, далайцтай 2 их наяд төгрөгийн төсвийг хэлэлцэж байгаараа онцлог байна. Ирэх оны төсөв иргэддээ хүрсэн нийслэлийн иргэдэд тулгамдаад байсан амин чухал олон олон асуудлыг шийдэж байгаагаараа онцлог байгаа учраас бид дэмжих байр суурь дээр нэгдсэн.
-Танай бүлгээс ирэх оны төсвийн хэлэлцүүлэгт ямар ямар саналуудыг гаргасан бэ?
-МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг Засаг даргын мөрийн хөтөлбөрт заасан арга хэмжээг жил бүрийн хуваарьтайгаар ач холбогдлоор нь эрэмбэлэх, хөрөнгө оруулалтын шинэ эх үүсвэр бүрдүүлэх арга хэмжээг авах, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ажлыг аажмаар хувьчлах, хувийн үйлчилгээ хангамжийн тогтолцоонд шилжүүлэх, төрийн ажил үйлчилгээний шуурхай ил тод байдлыг хангах, 2013 оноос жил бүрийн төсөв төлөвлөгөөний эдийн засаг-санхүүгийн үндсэн үзүүлэлтүүдэд шалгуур үзүүлэлтийг тодорхой тогтоож ажиллах, улмаар жил бүрийн хөгжлийн зорилт, төсвийг онцлох сэдэвтэй өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэхэд чиглүүлэн ажиллая гэсэн саналыг гаргаж Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулгад хүргүүлсэн.

Т.Хулан
Сэтгэгдэл (2)