Үйл явдал
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА СЭДЭВТ СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2023-05-24

Монгол-Японы төвөөс 5 сарын 13-ны Бямба гарагт “Үйлдвэрлэлийн удирдлага” сэдэвт суурь мэдлэгийн сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Уг сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, Баян-Түмэн консалтинг ХХК-ийн менежментийн зөвлөх Батчулуун багш удирдаж явуулсан юм.

Энэхүү сургалт нь Тоёота компаний удирдлагын арга барил, Япон компаниудын хөгжлийн түүх болон менежментийн туршлагаар дамжуулан үйлдвэрлэлийн суурь ойлголт, мэдлэгийг олгох зорилготой сургалт юм. Сургалтын үеэр онгоц үйлдвэрлэх тоглоомоор дамжуулан суралцагчид  үйлдвэрлэлийн шат дамжлагын сайжруулалт, үргүй зардал гаргахгүй байх зэрэг багийн ажил хийн суралцлаа.

Нийт хамрагдсан суралцагчдадаа сурсан мэдлэгээ компани, үйлдвэрлэлдээ бодитоор хэрэгжүүлж нэвтрүүлэхийг хүсье.

Манай дараагийн суурь мэдлэгийн сургалтын мэдээллийг доорх холбоосоор орж авна уу.

https://japan-center.edu.mn/as/business/770