Босогчдыг галлан хөнөөх зорилготой Сирийн Засгийн газрын гурван хөлөг
онгоцны нэг нь өчигдөр хойд нутгийн тосгонд осолджээ. Сирийн ерөнхийлөгч
Башар ал Ассад 21 сарын өмнө эхэлж, өдий хүртэл босч буй босогчдыг
хөнөөхийн тулд агаарын хүчин ихээр ашиглаж байгаа юм.
Босогчдыг галлан хөнөөх зорилготой Сирийн Засгийн газрын гурван хөлөг онгоцны нэг нь өчигдөр хойд нутгийн тосгонд осолджээ. Сирийн ерөнхийлөгч Башар ал Ассад 21 сарын өмнө эхэлж, өдий хүртэл босч буй босогчдыг хөнөөхийн тулд агаарын хүчин ихээр ашиглаж байгаа юм.
Түүний даалгавараар явж байсан нисдэг тэрэг өчигдөр Алеппо хотын нутагт осолдоход оршин суугчид уухайлан баярласан байна. Тэд тосгоны бусад оршин суугчдад дэлбэрсэн онгоцны хэлтэрхийг үзүүлэхийн тулд авч явж байв.
Иргэдийн мэдээлж буйгаар онгоц осолдохоос өмнө хоёр нисэгч онгоцноос шидэгдсэн байна. Нисэгчдийн нэг нь ухаангүй, нөгөө нь толгойдоо гэмтэл авсан байсан бөгөөд хоёуланг нь эмнэлэгт хүргэжээ.
Сирийн иргэд 21 сар буюу хоёр жилийн өмнөөс тус улсад 40 гаруй жил эрх мэдлээ тогтоон удирдаж буй Башар ал Ассадыг эсэргүүцэн тэмцэх болсон юм. Харгис Ассад иргэдийн тэмцлийг эхнээс нь эхлээд л буу барьж дарснаар Сирийн эсэргүүцэгчид улам догширч, олширсон юм. Өнгөрсөн оны долдугаар сард Сирийн цэргийн томоохон хүчин болох Хувьсгалт арми гар хөл нь болж байсан ерөнхийлөгчөөсөө урваж, босогчидтой нэгдсэн юм. Ингэснээр Сирийн бослогыг иргэний дайны хэмжээнд хүрлээ хэмээн үзсэн юм.
Башар Ал Ассадын Засгийн газрын эсрэг тэмцэл эхэлснээр 40 мянга гаруй иргэн амиа алдсан хэмээн үзэж байна. Сирийн нийслэл, эртний түүхт Дамаск хотод босогчдын цусаар гол урсах болсон юм. Энэхүү хямралаас болж 380 мянга гаруй хүн ойролцоох улсууд руу дүрвэж, өвлийг орон гэр, хувцас хунаргүй угтаж байна.
Харин НҮБ-ын зүгээс олон улсын адармаатай харилцаанаас болж Сирийн хямралыг зохицуулах арга хэмжээ авч чадахгүй байгаа юм.

Д.Идэр