Монголын дуурийн дива нарын нэг, гургалдайн хоолойт гэгдэх, УДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Уянга “Grand Opera” төслөө үргэлжлүүлж байна. Хамгийн сүүлд театрынхаа тайзнаа дэлхийн алдарт хөгжмийн зохиолч Дж.Вердийн “Аида” дуурийн Аидагийн дүрийг, өвөл цагийн нээлтэд эгшиглэсэн алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Татъяанагийн дүрийг үзэгчдийн сэтгэлд хоногштол бүтээн тоглож чадсан тэрээр энэ удаад поп опера чиглэлээр уран бүтээлээ үргэлжлүүлж байгаа гэнэ.
Ө.Уянгын тав дахь бие даасан “Grand Opera In Night” тоглолт дуучин бүсгүйн шинэ төрх, шинэ дуулалтыг илтгэж, үзэгчдэд өөр өнцгөөс харуулах аж. Тэрбээр дэлхийд алдартай поп опера дуунууд болон Монголын хөгжмийн зохиолчдод захиалж, шинээр бүтээлгэсэн монгол поп опера дуунуудыг тоглолтдоо эгшиглүүлэх юм байна.

Д.Ундрах /24tsag.mn/