Туул голын урсацыг нэмэгдүүлэх зорилгоор ОХУ-ын Киров мжуаас өнгөрсөн зун Монголд тусгай галт тэргээр заларч ирсэн 30 минж шинэ нутагтаа хэрхэн дасан зохицож байгаа талаар Оросын хэвлэлд фото сурвалжлага гарчээ. Улаан номонд орсон энэ мэрэгч амьтныг Туул голд нутагшуулахаар 1984 онд дөрвөн минж авчирсан ч үржээгүй юм. Тиймээс минж дахин нутагшуулах бол дор хаяж эр эм 30 минж байж өсөх боломжтой гэж эрдэмтэд тооцоолжээ. Өнгөрсөн зун Монгол улс Германы Бавари мужаас мөн 20 орчим минж авчирсан юм.
Наймдугаар сарын 8-нд монгол мэргэжилтнүүд 16 минжийг Туулд анх тавьжээ. Харин өнгөрсөн сард “гадаадын мэргэжилтнүүд” шинэ газартаа хэрхэн аж төрж байгааг шалгахад дасан зохицох нь сайн байгаа гэсэн дүн гарчээ. Минж идэш тэжээлээ зэхэн өвөлд бэлдээд эхэлсэн байлаа.
ОХУ-д 350 мянга орчим минжтэй. Манай улсад зөвхөн Булган голд амьдарч байсан минжийг 1974-2002 оны хооронд Ховд, Тэс голд зөөвөрлөн нутагшуулжээ. Туул голоос хүнд нөхцөлтэй гүехэн усанд минж нутагшуулсан туршлага дээрээ үндэслэн Туул голд минж нутагшуулах энэ ажлыг хийхээр төлөвлөжээ. Мөн Баянзүрх дүүргийн Гацуурт тосгоны ойролцоо Минж үржүүлгийн төв барихаар тендер зарласан байна.

Сэтгэгдэл (3)