МАХН-ын дарга Н.Энхбаяр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн, Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хандаад байсан.
Дээд шүүх түүний гомдлыг маргааш Улсын дээд шүүхэд 09.00 цагаас хэлэлцэхээр болсон билээ. Хуралд даргалагч шүүгчээр Х.Батсүрэн оролцох юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 150.3, 263.2-т зааснаар буруутган, дөрвөн жилийн хорих ял оноосон.
Хурал нээлттэй болох хэдий ч танхим маш жижигхэн учир хэвлэлийнхэн багтахгүй байх магадлалтай юм байна. Учир нь түүний хуралд МАХН-ынхан, ар гэрийнхэн нь оролцох хүсэлт гаргаад байгаа аж.
Н.Энхбаяр шүүхээс хорих ял сонссон ч өдгөө Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.
Б.Чимэг
Сэтгэгдэл (12)