Энэ долоо хоногийн эхээр ОХУ-ын Алтай болон Тува улсын цагдаагийн удирдлагууд Монголын баруун аймгийн мэргэжил нэгт хурандаа нартайгаа Баян-Өлгийд уулзжээ. Хоёр орны цагдаагийн томчуудын уулзах болсон шалтгаан нь хил орчмын бүс нутаг дахь гэмт хэрэг, түүний дотор малын хулгайтай тэмцэх явдал байжээ. Оросын Алтай, Тува болон Монголын Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Увс, Ховд аймгийн цагдаагийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурцгаажээ. Оросын талаас ирсэн хамгийн том албан тушаалтан нь Алтай улсын Дотоод хэргийн сайд, цагдаагийн хурандаа генерал Александр Удовенко байв. Хөрш орнуудын цагдаагийн хамтын ажиллагааны үр дүнд хил дамнасан гэмт хэргийг урьдчилан сэргийлэх, шуурхай мэдээлэл солилцох явдал нэмэгдсэн гэж талууд дүгнэжээ.
Тухайлбал, өнгөрсөн оны 11 сард Тувагийн Мөнгөн тайга хошууны иргэд Монголын талаас 26 адуу хулгайлсан хэргийг 7 хоногийн дотор илрүүлжээ. Мөн энэ оны 6 сард Монголын хил давж 12 морь хулгайлсан 2 хүнийг Тувагийн цагдаа хамтран илрүүлсэн байна. Морьдыг Монгол руу эзэнд нь буцаан өгч, гэмтнийг шүүхэд шилжүүлжээ.