Хятадын "үлэмж биетэн" гэгддэг NBA-гийн од Яао Мин спортоо орхиод жил гаруйн хугацаа өнгөрчээ. Тэгвэл тэрбээр өчигдөр Хонконгийн шашны их сургуульд докторын зэрэг хамгаалсан үнэмлэхээ гардан авч шинжлэх ухааны доктор цолтой болжээ.
Тэрбээр NBA-гийн “Хьюстен Рокитс” багийн бүрэлдэхүүнд 9 жил тоглосон юм. Энэ есөн жилийн хугацаанд Хятадын төдийгүй Азийн нүүр царай болж NBA-д зүтгэсэн бөгөөд Амеркийн сагсан бөмбөгийн бүх оддын тоглолтод долоон удаа оролцсон анхны ази тамирчин, драфтийн тэргүүн тоглогчоор сонгогдсон анхны гадаад сагсчин гэх мэт олон амжилтын эзэн болсон. Бүх оддын тоглолтод найман удаа сонгогдож байсан Яао Мин нэг улиралд 19.0 оноо, 9.2 удаагийн самбараас бөмбөг авалтыг дунджилж байсан үзүүлэлттэйгээр NBA-г орхисон. Харин одоо өөрийн боловсрол, хувийн амьдралдаа ихээхэн анхаарах болсон юм.

Т.Гэрэл