Эмч мэргэжилтэй хүн улс төрч хийх, жүжигчин хүн сэтгүүлч хийх гэх мэт суралцаж төгссөн мэргэжлээсээ тэс өөр ажил эрхэлдэг хүмүүс манай нийгэмд олон байдаг. Тэгвэл эзэмшсэн мэргэжлээрээ биш ч сонгосон ажилдаа амжилт гаргаад явж байгаа олны танил хүмүүсийг цуврал болгон танилцуулж байна. “Цуврал-1”
Хүнс хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга: Зураач, Тамирчин
Х.Баттулга Яармагийн 34 дүгээр сургуульд сурдаг байжээ. Наймдугаар анги төгсдөг жил нь ангийн багш нь "За нөхөр минь, чи ч ер нь сурлага муутай явахгүй нь ээ. Наад гарынхаа дүйгээр амьдралаа олсон нь дээр байх. Зургийн сургуульд шалгалт өг” гэжээ. Энэхүү үгийн сонссон Х.Баттулга хүү Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орж төгссөн гэдэг. Улмаар 1982 оноос Урчуудын эвлэлд монументаль чимэглэлийн чиглэлээр ажиллаж эхэлсэн түүхтэй.
Зургийн сургуульд сурдаг байхдаа Баянгол зочид буудлын өмнүүр жуулчдад зурагаа нэг доллараар зардаг байсан гэдэг. Жуулчидтай харилцах шаардлагатай байсан учир давхар хажуугаар нь англи хэл оролддог байжээ . Түүний амжилт гаргаж чадах спорт нь самбо бөх агаад байраар хүртэл шагнадаг байсан учир энэхүү спортын төрөл рүү арай илүү чиглэж барилдах болсон гэдэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байжээ. Мөн дэлхийн цомын тэмцээнээс мөн алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан гэдэг. Дээд сургууль дүүргээгүй, тусгай дунд боловсролтой Монголын толгой баячуудын нэг. УИХ-ын гишүүд, сайд нар дундаа хамгий боловсрол доогуур ч хийж бүтээсэн, үзэж харсан зүйл их хүн.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр: Цахилгааны инженер, Электроникийн инженер- мэргэжилтэй
Улаангомд дунд сургуулиа төгссөн. Багадаа урлагийн арга хэмжээн дээр шүлэг их уншдаг байжээ. Тэрээр хар багаасаа жолооч аавынхаа ачаа машиныг асаагаад 200-300-хан метр ч болтугай яваад үзчих юмсан гэж мөдөөддөг байж. Гэвч аав нь “Хөвгүүд машины кабинд нэг л суучих юм бол жолооч болчихно, түүний оронд ном унш” гээд ойртуулдаггүй байж. Тиймээс тэрбээр одоо хүртэл ачааны машин жолоодож үзээгүй, өөр бусад “ухамсартай” мөрөөдлөө бол биелүүлсэн гэнэ.
Түүнийг Япон шокольтой цөөхөн гишүүдийн нэг гэж үздэг. 1996 онд Япон улсын Сэндай коллежийг Цахилгаан холбооны инженер мэргэжлээр мөн Нагаока технологийн их сургууль Электроникийн инженер мэргэжлээр тус тус төгссөн. Засварчнаас улс төрч болтлоо өссөн сүйхээтэй эр гэдэг. Япончууд түүнийг магтан сайшааж шагнаж урамшуулах дуртай. Хамгийн сүүлд л гэхэд Л.Гантөмөрийг сайд болсонд нь баяр хүргээд Нагаокагийн их сургууль хүндэт доктор цолоо гардуулсан.
Э.Одгэрэл: Бичээч мэргэжилтэй
Тэрээр 33 дугаар дунд сургуулийг төгссөн. Дунд сургуулиа төгсөөд “Халдвар судлал”-д угаагч хийдэг байхад нь Н.Соёлмаа хатагтай, одоогийн “Донж” төвийн Б.Төгөлдөрийн ах, талийгаач Б.Түвшин хоёр түүнийг “олж ирсэн” байна. Дараагаар нь “Шилмэл загварын ордон”-д бичээчээр ажиллаж эхэлжээ. Тэр үед буюу 1988 онд анхны “Гоёл” наадам болсон. Энэ наадам загвар зохион бүтээгчдийн гэхээсээ илүү загвар өмсөгчдийн дундах өрсөлдөөн болсон гэхэд болно. Харин түүний гуравдугаар байрын тавцанд угаагч байсан бичээч Э.Одгэрэл зогсож байлаа. “Гоёл” наадамд гуравдугаар байранд орсных нь төлөө түүнд 1989 оны туршид “Залуучуудын соёлын төв”-өөс зохиогдох бүх арга хэмжээнд үнэгүй орох эрхийн бичиг өгч байжээ. Дараа жил нь буюу 1990 онд “Монголын сайхан бүсгүй” буюу анхны “Монголын мисс” улсын уралдааныг зохион байгуулахад тэрээр тэргүүн байрыг Н.Мөнхцэцэгт алдан, “Мөнгөн эрдэнэ” шагналын эзэн болжээ. Ийн жаргал, зовлон, тэмцэл өрсөлдөөн дунд явсаар өдгөө өөрийн гэсэн нэр хүндтэй, шилдэг загвар өмсөгч болсон.
Д.Сарангэрэл:Фото зурагчин, сэтгүүлч мэргэжил эзэмшисэн
Д.Сарангэрэл анх ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зурагчин мэргэжлээр төгссөн.
Мөн 1985 онд ЗХУ-ын Ростов хотын Их сургуулийн сэтгүүлч мэргэжил эзэмшиж АНУ болон Японд 3 сарын мэргэжил дээшлүүлэх курсд сурч байжээ. Түүнийг улс төрч хүүхнүүдийн дунд имиж сайтай, ганган эмэгтэй гэж үнэлдэг. Д.Сарангэрэл бол МАН-ын бага хурлын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, нэр бүхий эмэгтэйчүүдийн нэг. Түүнийг анх МАН-ын ажилд оролцооч гэж генсек байсан У.Хүрэлсүх санал тавьж байжээ. Харин дараа нь намын дарга байсан С.Батболдтой уулзаж энэ намд орох шийдвэрээ гаргажээ.
Б.Баабар: Биохимич, орчуулагч мэргэжилтэй
Баабар буюу Б.Батбаяр. Хүмүүс түүнийг олон талын мэдлэгтэй шилдэг нийтлэлч гэж мэддэг ч тэрээр орчуулагч, нийтлэлч, улс төрч мэргэжилтэй нэгэн юм. 1972 онд дунд сургуулиа Улаанбаатар хотод төгссөн. Дунд сургуулиа төгсөөд нэг жил МУИС-д суралцсан. 1973-1980 оны хооронд Польш улсад суралцаж байгаад 1981 онд эргэн МУИС-д ирж суралцаад биохимич мэргэжлээр төгсжээ. Мөн ЗХУ-ын Москвагийн их сургууль, Лондонгийн эзэн хааны коллежид суралцсан. Орос, Англи, Польш хэлтэй. Эдгээр орнуудад улсын зардлаар суралцсан аж. Эрдэм шинжилгээний ажилтан, МСД намын дарга, чөлөөт нийтлэлч, УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Ерөнхий сайдын зөвлөх зэрэг хариуцлагатай албыг хашиж байсан. Түүнийг Сангийн сайдаар ажиллаж байх хугацаандаа Монголын ард түмний эрх ашигт харш, байгаль орчинд хор нөлөө бүхий тогтвортой байдлын гэрээг Канадын Бороо Гоулд компанитай байгуулсан гэж хэвлэлүүдэд тэмдэглэжээ.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (8)