БИЗНЕСИЙН СУРГАЛТ
КОМПАНИА УДИРДАХАД ШААРДЛАГАТАЙ МЕНЕЖМЕНТИЙН ЦОГЦ МЭДЛЭГИЙГ БОГИНО ХУГАЦААНД СУРАХЫГ ХҮСВЭЛ МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН УДИРДЛАГЫН АНГИД ХАМРАГДААРАЙ.
6 цаг 9 мин

1. СУРГАЛТЫН ЗОРИЛГО:

Монгол-Японы төв 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах, менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, удирдлагуудын чадварыг дээшлүүлэх зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнуудад зориулан онол, практикт тулгуурласан бизнесийн үр дүнтэй сургалтуудыг зохион байгуулж ирлээ.

Энэхүү сургалтаар богино хугацаанд Япон маягийн менежмент, Комплаенс, Стратегийн менежмент, Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Санхүүгийн удирдлага, Кайзэн 5S хөдөлгөөн гэсэн үндсэн 7 сэдвээр суралцаж, компанийн менежментийн талаар цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцана. Удирдлагын ангид нэмэлтээр ахисан түвшний нэг сэдэв хичээл сонгон суралцана.


2. СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ:

• 23 жилийн туршлага

• Салбар бүрээр мэргэшсэн арвин туршлагатай япон, монгол багш нар

• Онол, дадлага хосолсон практик сургалтаар олж авах бодит үр дүн

• Япон улсад дадлага сургалтад хамрагдах боломж

• МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломж

• Үндсэн сургалт төгсөгчдийн холбоонд нэгдэх боломж

• Цаашид япон компанитай хамтарч ажиллахад давуу тал болно.

• Хамт суралцах хүмүүстэйгээ танилын хүрээгээ тэлж, түншлэл үүсгэх

• Сургалтын үндсэн агуулгаас гадна нэмэлтээр Японы соёл, зан заншил, менежментийн талаар баримтат нэвтрүүлэг

3. СУРГАЛТЫН ХУГАЦАА: 2025.09 сар-12 сар

4. ХАМРАГДАХ ХҮМҮҮС: Аж ахуйн нэгжийн удирдах дээд шатны албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх захирлууд. Компанийн үндсэн ажилтны тоо 10-аас олон байх шаардлагатай.

5. ХАМРАГДАХ ХҮНИЙ ТОО: 35 хүн (Бичиг баримт болон ярилцлагаар сонгон шалгаруулж хамруулна)

6. СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 2,151,000₮

7. СУРГАЛТЫН ХУВААРЬ:

8. БҮРТГЭЛ:

1. ЭНД дарж бүртгэлийн форм бөглөн бүртгүүлнэ үү.

2. Доорх материалуудыг бүрдүүлж, business@japan-center.edu.mn мэйлээр явуулах

  • Компанийн танилцуулга (англи эсвэл япон хэлээр байвал сайн)
  • Ажлын газрын тодорхойлолт (Заасан хугацаанд сургалтад суухыг зөвшөөрсөн байх)

3. Монгол-Японы төв дээр өөрийн биеэр ирж ярилцлагад орох

※ Бүрдүүлсэн материал болон ярилцлагыг үндэслэн сонгон шалгаруулалт явуулна.
※ Зөвхөн тэнцсэн хүмүүст хариу мэдэгдэнэ.
※ Сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүмүүст тайлбар хийхгүйг анхаарна уу.

※ Сургалтын хуваарь танд тохирох эсэхийг сайтар нягталсны үндсэн дээр бүртгүүлнэ үү!

Компанийн менежментийг сайжруулах зорилготой сургалт тул хувиараа бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчид сургалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу!

9. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА: 2025.07.07 (Даваа) 2025.08.22 (Баасан) 17:00 цаг хүртэл материалыг хүлээж авна.

(Цайны цаг 12:30-13:30)

10. ХАРИУ МЭДЭГДЭХ ХУГАЦАА: 2025.08.27 (Лхагва)  *Зөвхөн тэнцсэн хүмүүст мэдэгдэнэ.

11. ХОЛБОО БАРИХ:
Хариуцсан ажилтан: Б.Эрдэнэсайхан
Утас: 8063-0879, 7511-0879 (Ext.3) 

Цахим шуудан:   business@japan-center.edu.mn