БИЗНЕСИЙН СУРГАЛТ
СТРАТЕГИ, МАНЛАЙЛАЛ, БҮТЭЭМЖ – БҮГДИЙГ НЭГ ХӨТӨЛБӨРӨӨР ЭЗЭМШИХИЙГ ХҮСВЭЛ УДИРДАХ ТҮВШНИЙ МЕНЕЖЕРҮҮДЭД ЗОРИУЛСАН PROFESSIONAL MANAGERS PROGRAM (PMP)-Д ХАМРАГДААРАЙ.
6 цаг 30 мин

1. СУРГАЛТЫН ЗОРИЛГО:

 "Professional Managers Program" буюу “Удирдах түвшний менежерүүдэд зориулсан практик сургалт” нь байгууллагын стратеги төлөвлөлт, удирдлагын шийдвэр гаргалт, хүний нөөцийн удирдлага, байгууллагын бүтээмжийг дээшлүүлэхэд шаардлагатай бодит ур чадварыг эзэмшүүлэх зорилготой. Уг хөтөлбөр нь орчин үеийн менежментийн шилдэг туршлага, бодит кейс судалгаа, багийн дадлага ажилд суурилсан практик сургалтаар дамжуулан менежерүүдийн манлайлал, асуудал шийдвэрлэх чадамжийг хөгжүүлэхэд чиглэнэ.

   Богино хугацаанд Япон маягийн менежмент, Стратегийн менежмент, Маркетинг, Хүний нөөцийн менежмент, Санхүүгийн удирдлага, Кайзэн 5S хөдөлгөөн гэсэн үндсэн 6 сэдвээр суралцаж, менежментийн талаар цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцана.


2. СУРГАЛТЫН ДАВУУ ТАЛ:

• 23 жилийн туршлага

• Салбар бүрээр мэргэшсэн арвин туршлагатай япон, монгол багш нар

• Онол, дадлага хосолсон практик сургалтаар олж авах бодит үр дүн

• Япон улсад дадлага сургалтад хамрагдах боломж

• МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломж

• Үндсэн сургалт төгсөгчдийн холбоонд нэгдэх боломж

• Цаашид япон компанитай хамтарч ажиллахад давуу тал болно.

• Хамт суралцах хүмүүстэйгээ танилын хүрээгээ тэлж, түншлэл үүсгэх

• Сургалтын үндсэн агуулгаас гадна нэмэлтээр Японы соёл, зан заншил, менежментийн талаар баримтат нэвтрүүлэг

3. СУРГАЛТЫН ХУГАЦАА: 2025.09 сар-12 сар

4. ХАМРАГДАХ ХҮМҮҮС: Удирдах түвшний менежерүүд, 10-аас доош ажилтантай аж ахуй нэгжийн ерөнхий болон гүйцэтгэх захирлууд

5. ХАМРАГДАХ ХҮНИЙ ТОО: 35 хүн (Бичиг баримт болон ярилцлагаар сонгон шалгаруулж хамруулна)

6. СУРГАЛТЫН ТӨЛБӨР: 1,674,000₮


7. СУРГАЛТЫН ХУВААРЬ:

 

8. БҮРТГЭЛ:

1. Энд бүртгэлийн форм бөглөн бүртгүүлнэ үү.

2. Доорх материалуудыг бүрдүүлж, business@japan-center.edu.mn мэйлээр явуулах

  • Компанийн танилцуулга (англи эсвэл япон хэлээр байвал сайн)
  • Ажлын газрын тодорхойлолт (Заасан хугацаанд сургалтад суухыг зөвшөөрсөн байх)

3. Монгол-Японы төв дээр өөрийн биеэр ирж ярилцлагад орох

※ Бүрдүүлсэн материал болон ярилцлагыг үндэслэн сонгон шалгаруулалт явуулна.
※ Зөвхөн тэнцсэн хүмүүст хариу мэдэгдэнэ.
※ Сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүмүүст тайлбар хийхгүйг анхаарна уу.

※ Сургалтын хуваарь танд тохирох эсэхийг сайтар нягталсны үндсэн дээр бүртгүүлнэ үү!

Компанийн менежментийг сайжруулах зорилготой сургалт тул хувиараа бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчид сургалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу!

9. БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА:
2025.07.07 (Даваа) 2025.08.22 (Баасан) 17:00 цаг хүртэл материалыг хүлээж авна.

(Цайны цаг 12:30-13:30)

10. ХАРИУ МЭДЭГДЭХ ХУГАЦАА:
2025.08.27 (Лхагва)  *Зөвхөн тэнцсэн хүмүүст мэдэгдэнэ.

11. ХОЛБОО БАРИХ:
Хариуцсан ажилтан: Х.Жаргалмаа
Утас: 8063-0879, 7511-0879 (Ext.3) 

Цахим шуудан:   business@japan-center.edu.mn