БИЗНЕСИЙН СУРГАЛТ
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН 2022 ОНЫ "БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТ"-ЫН НАМРЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
2022-07-26

1. Сургалтын танилцуулга:

Монгол-Японы төв 2002 оноос эхлэн аж ахуйн нэгжийн менежментийг сайжруулах зорилготойгоор компанийн удирдах дээд шатны албан тушаалтнууд болон менежерүүдэд зориулан онол, практикт тулгуурласан бизнесийн үр дүнтэй сургалтыг зохион байгуулж ирлээ.
Энэхүү сургалтаар богино хугацаанд стратегийн менежмент, маркетинг, хүний нөөц, санхүүгийн удирдлага гэсэн 4 сэдвээр
(Удирдлагийн ангид нэмэлтээр “Япон маягийн менежмент”, “Комплаенс” гэсэн 2 сэдэв нийт 6 сэдэвээр) суралцаж, компанийн менежментийн талаар цогц мэдлэг, чадварыг эзэмшиж, байгууллагадаа амжилттай хэрэгжүүлэх арга замуудаас суралцана.

2.Давуу тал:

20 жилийн туршлага
• Арвин туршлагатай япон, монгол багш нар
• Онол, дадлага хосолсон практик сургалт
• Япон улсад дадлага сургалтад хамрагдах боломж
• МУИС-ийн Бизнесийн сургуулийн магистрын хөтөлбөрт кредит тооцуулах боломж.
2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн Үндсэн сургалтаар сурсан 4 сэдэв хичээлээ нийт 8 кредитээр тооцуулан Бизнесийн менежмент, Хүний нөөцийн менежментийн магистрын хөтөлбөрт дэвшин суралцах боломжтой.
• 1000 гаруй гишүүнтэй Үндсэн сургалт төгсөгчдийн холбоонд нэгдэх боломж
• Цаашид япон компанитай хамтарч ажиллахад давуу тал болно.

• Хамт сургалцах хүмүүстэйгээ танилын хүрээгээ тэлж, түншлэл үүсгэх

• Сургалтын үндсэн агуулгаас гадна нэмэлтээр Японы соёл, зан заншил, менежментийн талаар баримтат нэвтрүүлгээс суралцах боломж

 

3. Хугацаа: 2022.09сар2022.12 сар

4. Хамрагдах хүмүүс болон зорилго:

• Удирдлагын /CEO/ анги: Аж ахуйн нэгжийн удирдах дээд шатны албан тушаалтан, ерөнхий болон гүйцэтгэх захирлууд.
Монголын аж ахуйн нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх, удирдлагуудын чадварыг дээшлүүлэх.
• Менежерийн анги: Дунд шатны удирдах албан тушаалтан, менежерүүд.
Аж ахуйн нэгжийн менежментэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай онолын мэдлэг болон ажлын байранд хэрэгжүүлэх арга барилыг олгох.

5. Хамрагдах хүний тоо: Анги тус бүр 35 хүн
(Бичиг баримт болон ярилцлагаар сонгон шалгаруулна)

6. Сургалтын төлбөр:
Удирдлагын анги /СЕО/: 1,000,000₮
Менежерийн анги:
850,000₮

7. Сургалтын хуваарь:
 

Сэдэв

Удирдлагын /CEO/ анги

Менежерийн анги

Багш

Цагийн хуваарь

Япон маягийн менежмент

2022.09.19-20

-

Ямамото Нобүтанэ

 

 

Удирдлагын анги: Даваа-Бямба /09:30-13:00/

 

 

 

 

Менежерийн анги: Даваа-Баасан /9:30-14:00/

Конплаенс

2022.09.22-23

-

Фүжимото Казүхиса

Стратегийн менежмент

2022.09.26-10.01

2022.10.03-07

Кавагүчи Шиничиро

Хүний нөөцийн удирдлага

2022.10.17-22

2022.10.24-28

Добаши Хаяато              

Санхүүгийн удирдлага

2022.11.07-12

2022.11.14-18

Такэгүчи Ёшихиро /CEО/                      Ц.Баянмөнх /Менежер/

Маркетинг

2022.12.05-10

2022.12.12-16

Үэхигаши Кожи

“Япон маягийн менежмент” сургалтын багш цахимаар холбогдож танхимаар хичээллэнэ. Мөн энэ жил Covid 19-ийн нөхцөл байдал, засгийн газрын шийдвэрээс хамаарч сургалтын хэлбэрт өөрчлөлт орох магадлалтай.

Сургалт япон багш монгол орчуулгатай явагдана.

8. Бүртгэл:

1.Бүртгүүлэхэд шаардлагатай материал:

    1) Бүртгэлийн анкет (Монгол-Японы төвөөс, ЭНД дарж татаж авна уу)

    2) Нэг хувь цээж зураг (сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх)

    3) Компанийн танилцуулга (монгол, англи эсвэл япон хэлээр байвал сайн)

    4) Ажлын газрын тодорхойлолт (Заасан хугацаанд сургалтад суухыг зөвшөөрсөн байх)

    5) Иргэний үнэмлэхний хуулбар
 

※Бүртгэлийн материалыг өөрийн биеэр авч ирж ярилцлага өгнө.

※ Бүрдүүлсэн материал болон ярилцлагыг үндэслэн сонгон шалгаруулалт явуулна.
※Зөвхөн тэнцсэн хүмүүст хариуг мэдэгдэнэ.
※ Сонгон шалгаруулалтад тэнцээгүй хүмүүст тайлбар хийхгүйг анхаарна уу.

※ Сургалтын хуваарь, агуулга танд тохирох эсэхийг сайтар нягталсны үндсэн дээр          

    бүртгүүлнэ үү!

Компанийн менежментийг сайжруулах зорилготой сургалт тул хувиараа бизнес эрхлэгчид болон төрийн албан хаагчид сургалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу!

2. Бүртгэлийн хугацаа:
2022.07.27 (Лхагва)08.31 (Лхагва) 18:00 цаг хүртэл материалыг хүлээж авна. (Цайны цаг 13:00-14:00)

3. Хариу мэдэгдэх хугацаа:
2022.09.05 (Даваа)09.07(Лхагва)  зөвхөн тэнцсэн хүмүүст мэдэгдэнэ.

4. Төлбөр төлөх хугацаа:
2022.09.08(Пүрэв)09.14(Лхагва)-ний 17:00 цагаас өмнө сургалтын төлбөрийг төлнө.

5. Бүртгүүлэх газар:
Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв
Хариуцсан ажилтан:
Бнударь, Б.Эрдэнэсайхан, Б.Цацрал
Утас: 7511-0879 (Ext.3)  8063-0879

Цахим шуудан: anudari@japan-center.mn,

                           erdenesaikhan@japan-center.mn,

                           tsatsral@japan-center.mn

Фэйсбүүк хуудас: www.facebook.com/Mojc.business/