Египтийн
ерөнхийлөгч Мухаммед Мурси өнгөрсөн долоо хоногт бүрэн эрхээ
өргөжүүлэхээр шийдвэрлэснийг эсэргүүцэж эхэлсэн талаар “Ройтерс”
агентлаг мэдээллээ.
Египтийн ерөнхийлөгч Мухаммед Мурси өнгөрсөн долоо хоногт бүрэн эрхээ өргөжүүлэхээр шийдвэрлэснийг эсэргүүцэж эхэлсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Энэ талаар мэдээлэл тархаснаас хойш тус улсад байдал тайван бус байгаа бөгөөд Египтийн олон хотуудын гудамжинд эсэргүүцэгчид дахин цугларч эхэлсэн байна. Цагдаа нар эсэргүүцэл илэрхийлэгчдийг хөөн тараахаар нулимс асгаруулагч хий хэрэглэж, нийслэлийн Тахрирын талбайн ойролцоо байдаг ДХЯ-руу хуягт техник татжээ.
Мөргөлдөөн өнгөрсөн пүрэв гаригаас эхэлсэн юм. Энэ хугацаанд нийт 500 орчим хүн бэртэж, шархадсан хэмээн сайт бичжээ. Нийслэлээс хойш 150 км-т орших Даманхур хотод мөргөлдөөн болох үеэр өчигдөр 15 настай жаал хүү олсон шархнаасаа болж нас барсан байна.
Ерөнхийлөгч Мухаммед Мурси өнгөрсөн долоо хоногт өөрийнх нь гаргасан шийдвэр, хуулиудыг өөрчлөх ёсгүй гэсэн зарлиг гаргасан юм. Мөн шинэ үндсэн хууль бичих ажлыг түргэвчлүүлэхээр шийдвэрлэж, үндсэн хууль боловсруулж байгаа Ассамблейг тараахыг парламентын дээд танхим болон шүүхийн эрх баригчдад хоригложээ. Үүнээс гадна, Төрийн тэргүүн “хувьсгалыг хамгаалах зорилгоор аливаа арга хэмжээ” авах бүрэн эрхийг өөртөө авсан байна.

Д.Идэр