Өнөөдөр Баянзүрх дүүргийн 22-р тойрогт УИХ-ын гишүүний суудалд дахин өрсөлдсөн Д.Арвинг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцон нэрийг нь УИХ-ын даргад өргөн барилаа. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнгээс орон нутгийн сонгуулийн дүнгийн талаар зарим асуудлыг тодрууллаа.
- Орон нутгийн сонгуулийн эцсийн дүнг хэзээ мэдээлэх вэ?
- Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороо санал хураалт дууссанаас хойш 5 хоногийн дотор дүнгээ нэгтгээд хуралдаанаар хэлэлцээд тухайн аймаг, сум, дүүргийн иргэдийн хуралд өргөн мэдүүлнэ гэсэн заалт байдаг. СЕХ-нд дүнгээ өргөн мэдүүлэхгүй гэсэн үг. Аймгийн сонгуулийн хороо аймгийн иргэдийн хуралд л мэдүүлнэ гэсэн үг. Мөн аймгийн иргэдийн хурал нь сонгогдсоноор тооцсон төлөөлөгчдөө түр үнэмлэхийг нь олгодог. Сумын төлөөлөгчийн үнэмлэхийг сум, аймгийнхыг аймаг, дүүргийнхийг дүүрэг нь олгоно. Ингээд өргөн мэдүүлсний дараа иргэдийн хурал нь тухайн төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргана. Үүний дараа 7 хоногийн дараа СЕХ болон нийтэд мэдээлнэ гэж заасан байгаа.
- Тэгвэл хэчнээн аймаг, дүүргийн хэсгийн хороодод ирцээс шалтгаал дахин санал хураалт явуулахаар байна вэ?
- Өнөөдөр аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодоос мэдээ ирж байна. Өнөөдөртөө багтаад мэдээг авна гэж бодож байгаа. Бүх аймгийн сонгуулийн санал хураалтын ирц хүрсэн. Дүүргүүдэд ирц нь хүрээгүй хэсгүүд байна гэсэн мэдээ байна. Одоогоор ирцийн мэдээг бүрэн авч гүйцээгүй. Ирцийн мэдээг авах сүүлийн хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Өнөө орой тодорхой болно. Аймгуудын мэдээ үндсэндээ ирээд дуусч байгаа. Дүүргийн мэдээлэл хараахан бүрдээгүй байна. Аймгуудад нэгээс 6 хэсэг дээр дахин санал хураалт явуулах тухай яригдаж байна.
- Баянзүрх дүүргийн хувьд ирц нь хүрсэн үү?
- УИХ-ын 22-р тойрогт дахин санал хурааалт явуулсан. Дахин санал хураалтын дүнгийн тухай тогтоолыг СЕХ 22-р тойргийн хорооноос хүлээж авч хэлэлцээд хамгийн олон санал авсан Д.Арвинг УИХ-ын даргад УИХ-ын гишүүнээ сонгогдсонд тооцон өргөн мэдүүллээ. УИХ-ын сонгуулийн тухай хуулинд дахин санал хураалт явуулах хосё заалт байдаг. Хуулинд хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцно гэсэн заалттай байдаг. нэр дэвшигч Д.Арвин 41,3 хувийн санал авсан бол Д.Батзориг 40 хувийн санал авсан.
- Ирцийн босго оноо гэж байдаг уу?
- УИХ, орон нутгийн сонгуулийн тухай хуулинд дахин санал хураалтын хувьд ирцийн босго хувь гэж байхгүй. Хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнд тооцно гэсэн заалттай.
- Дахин санал хураалтын саналын хуудсыг тусад нь хэвлэх ёстой байсан гэсэн асуудал гарч ирсэн?
- УИХ-ын сонгуулийн дахин санал хураалтын саналын хуудсыг тусад нь хэвлүүлнэ гэсэн хуулийн заалт байхгүй. Саналын хуудасны загварыг СЕХ батална гэсэн заалт л байгаа. Дахин санал хураалт явуулах болвол саналын хуудсыг дахин хэвлэнэ. Бид хэсгүүдээс хэдэн саналын хуудас хэвлэх хэрэгтэй вэ гэсэн мэдээг авч байна.
- Одоо хэдэн шинэ гишүүн тангараг өргөхөөр байгаа вэ?
- Одоогийн байдлаар 5 гишүүний нэрийг өргөн мэдүүлээд байна. Ц.Оюунбаатар, Д.Зоригт, Г.Батхүү, Д.Сарангэрэл, Д.Арвин.
- Ирц бүрдэхгүй байгаатай холбоотойгоор гадаад дахь монголчуудын саналыг авна гэсэн яриа байна. Үнэн үү?
- Сонгогч гэж тухайн нутаг дэвсгэр дээр 180 ба түүнээс дээш хоногийн хугацаанд амьдарч байгаа хүнийг хэлнэ гэж заасан. Тэгэхээр 180-аас дээш хоног байгаагүй бол сонгогч гэж үзэхгүй гэсэн үг.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (3)