Монгол улсыг төлөөлж Азийн супер модель Т.Батцэцэг оролцсон "Miss earth 2012" тэмцээн өчигдөр Филиппинд болж, яалгчаа тодрууллаа. Хагас финалд Өмнөд Африк, Филиппин, Балба, Чех, ОХУ, Венесуэл, АНУ, Бразилын миссүүд үлдсэн бол эцсийн шалгаруулалтанд Бразил, Венесуэл, Филиппин, Чехийн миссүүд тунаж үлдсэн байна. Харин шүүгчид "Miss earth 2012" тэмцээний ялагчаар Чехийн мисс Tereza Fajksova-г тодруулжээ. Тэрбээр 23 настай бөгөөд оюутан юм байна.
Харин "Агаар"-ын миссээр Филиппиний Stephany Stefanowitz, "Ус"-ны миссээр Венесуэлийн Osmariel Villalobos, "Гал"-ын миссэр Бразилын Camila Brant нар шалгарчээ. Монголын оролцогч Т.Батцэцэгийн хувьд финалын шатанд шалгарч чадаагүй ч усны хувцастай миссийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн билээ. "Miss earth 2012" тэмцээний ялагч нь НҮБ-ын экологийн хөтөлбөрийн төлөөлөгч, нүүр царай болдог юм.

Б.Баяр