МАН урьдчилсан дүнгээр орон нутгийн сонгуульд 9 аймагт ялсан гэж мэдэгдээд байна. Харин АН 14 аймагт ялалт байгуулсан гэж зарласан. Сонгуулийн явц, үр дүнгийн талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатараас тодрууллаа.
- МАН 9 аймагт ялалт байгуулсан гэх мэдээлэл хэр бодитой вэ?
- Орон нутгийн сонгуулийн хуулийн дагуу сонгуулийн дүнг дүүргийн, аймаг сумын сонгуулийн хороод СЕХ-нд тав хоногийн дотор мэдээлэх ёстой байдаг. Энэ автомат машины давуу тал бол сонгуулийн үр дүнг маш богино хугацаанд мэдээлэх юм. Ард иргэд хэн нь сонгуульд ялаад, ялагдаад байгаа, ямар үр дүн гараад байгаа талаар мэдээлэлтэй байх эрхтэй. Зүй нь намууд биш Сонгуулийн Ерөнхий Хороо нь нэгдсэн удирдлагаар хангаж сонгуулийн нэгдсэн дүнг мэдээлэх учиртай. Харамсалтай нь Сонгуулийн Ерөнхий Хороо биш Ерөнхий сайд, намын дарга нар нь түрүүлж гарч ирээд сонгуулийн дүнг зарлаад байгаа нь ард иргэдийн дунд эргэлзээ төрүүлж байна. Ийм учраас ажиглагчдаасаа, штабын хүмүүсээсээ тодруулаад хамгийн бодитой гэж үзэж байгаа мэдээллийг танилцуулаа. Энэ бол машинаас гарч ирсэн саналын тоо учраас бодитой гэж үзэхээр өөр аргагүй.
Одоогоор есөн аймагт МАН харьцангуй ялалт байгуулаад байна. Дээр нь 2,3 аймагт тун ойрхон дүнтэй байгаа. Аль болох ойр ойрхон мэдээлэл авч байгаа. АНУ-ын сонгууль гэхэд цаг минут тутамд л нэр дэвшигчдийн хувийг зарлаж байсан. Үүн шиг мэдээлэхгүй, нэг нам нь түрүүлж мэдээлээд байгаа учраас иргэдэд зөв ойлголт өгөх хэрэгтэй байна.
- Нийслэлд ирц бүрдээгүй тул дахин сонгууль явуулна гэж яригдаж байна. Ирц бүрдээгүйн харицлагыг хэн хүлэхэ вэ?
-Нийслэлдийн сонгуулийн ирц бүрдээгүйн хариуцлагыг сонгуулийг зохион байгуусан СЕХ, Үндсэн хуулийн дагуу хууль тогоомжийн хэрэгжилтийг хангах үүрэгтэй Засгийн газар, нийсэлийн удирдлагуудын үйл ажиллагаатай холбон тайлбарлаж болно. Гол нь Засгийн газар Үндсан хуулийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ёстой. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол УИХ-ын чуулган дээр Н.Алтанхуяг дарга өөрөө тухайн үед ерөнхий сайд байсан Сү.Батболдоос СЕХ-ны хэрэгжилтийг ерөнхий сайд хариуцах ёстой гэж огцрохыг шаардаж байсан. Тэгвэл би энэ асуултыг өөрт нь тавимаар байна. Өнөөдрийн байдлаар 357 хэсгийн хороонд 188-д нь ирц бүрдээгүй, 152 хорооны 50 орчим хувьд нь ирц хүрээгүй байна. Дахин санал хураалтыг аймаг, сум дүүргийн ИТХ-ын заалтын дагуу сонгуулийн санал хураал дууссанаас хойш 7 хоногийн дотор зарлах ёстой. Гэтэл одоог хүртэл СЕХ ирцийн мэдээг өгөхгүй байгаа нь ойлгомжгүй байдал үүсгээд байна.
- 21 аймгаас 9-д нь ялалт байгуулсан гэхээр энэ сонгууль МАН-ыг ялагдсан гэж үзэж болох уу?
- Аливаа ялалт болгон үнэ цэнэтэй байдаг. Өнөөдөр юутай харьцуулах вэ гэдгээс шалтгаалдаг. Шаравцамцтай намайг харьцуулвал би намхан. Үүн шиг УИХ-ын сонгуулийн үр дүнтэй харьцуулвал энэ чамлахааргүй амжилт. Нийслэлийн Багануур, Багахангай дүүрэгт ялалт байгуулсан. Сонгионхайрхан дүүрэг давуу байдалтай явж байна. Тийм учраас сонгуулийн эцсийн дүнг аль нэг нам ялсан, ялагдсан гэж хэлэхэд эрт байна. Тиймээс бид ялчихлаа гэж хөөрөхгүй, ялагдлаа гэж гомдоллохгүй. Ялалтын талаар ярихад эрт байна.
- Чингэлтэй дүүрэгт МАН-ын зарим нэр дэвшигчид цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэсэн. Ямар учраас шалгагдаж байгаа юм бол?
- Ер нь манай нэр дэвшигчдийг шалгах, шүүхэд өгөх, нэрийг нь татуулах үйл ажиллагаа сонгуулийн явцад олонтаа давтагдсан. Энэ талаар одоохондоо мэдээлэлгүй байна.

Сэтгэгдэл (22)