НОМЫН САН
ЯПОНД СУРАЛЦАХ ТАЛААР УУЛЗАЛТ СЕМИНАР
2019-03-18

Японы их сургуульд суралцмаар байгаа боловч япон хэл мэдэхгүй.....
Тэгвэл англи хэлээр японд суралцах боломжтой гэдгийг та мэдэх үү? 
Одооноос япон хэл суралцаж эхэлсэн ч цаг хугацаа их зарцуулна гэж санаа зовж байна уу?

Тус семинараар японы их, дээд сургуульд англи болон япон хэлээр суралцах тухай, япон дахь оюутны амьдрал, цагийн ажил гэх зэрэг мэдээлэлүүдийг өгнө.
Японд суралцахыг хүсэж байгаа хэн бүхэн эх орондоо байхдаа бүрэн мэдээлэл авах боломжтой бөгөөд хамгийн чухал зүйл болох япон хэлний түвшин тус бүрийн суралцах аргын тухай мэдэж авна.
Японд суралцах тухай уулзалт семинарыг  ЯЭСЯам нь япон төвтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд японы их дээд сургуульд амжилттай элсэн суралцахыг хүсэж байгаа хэн бүхэнд үнэн зөв, бодит мэдээлэл өгөхийг бид зорьж байна.

*Суудлын тоо хязгаартай тул та бүхэн цагтаа ирээрэй.