Орос эрдэмтдийн удирдсан "Yana 2012" эрдэм шинжилгээний багийнхан хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан арслан зааны генийг судалж, клонын аргаар гаргаж авахад хэрэг болохуйц эх материалтай болсон тухай мэдээлжээ. Тэд Якутад байдаг Арктикийн булангаас арьс, үс, чөмөгний яс мөн эсийг нь шинжилж болохуйц олдвор олсон байна. Одоо Сибирийн мөнх цэвдэг дундаас арслан зааны хөлдсөн эс олоход л хангалттай гэнэ. Эрдэмтэн Симион Григорив "Ганцхан хөлдсөн амьд эс олоход л бид түүнийг мянга дахин үржүүлэхэд ямар ч асуудалгүй болсон байгаа" гэжээ. Гэхдээ ийм эс -4-20 хэмийн хооронд л амьд эс олдох бололцоотой аж.
Өнгөрсөн долоо хоногт багийнхан 5-6 метрийн гүнд хадгалагдсан арслан зааны яс олсон юм. Мөн хоёр жилийн өмнө 40 мянган жилийн настай эмэгтэй арслан зааны тугалыг бүтнээр нь олсон нь маш том ахиц авчирсан.

"Yana 2012" багийн бүрэлдхүүнд хамгийн анх нохойг клонын аргаар гаргаж авсан Хуан Вү Сук багтаж байгаа аж. 1990 оноос хойш арслан зааныг бүтээх оролдлого олон гарсан ч нэг нь ч амжилттай болоогүй юм.
Б.Баяр