Өнөөдөр “Соён гэгээрүүлэгч” телевиз албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү
телевизийн нээлтийн хүрээнд тус телевизийн ерөнхий захирал Ш.Хишигсүрэн,
Төрийн шагналт Ш.Чоймаа, СГЗ Г.Мэнд-Оёо, шинжлэх ухааны гавъяат
зүтгэлтэн Ж.Батсуурь, гавъяат багш, IQ Ц.Дэмбэрэл, СГЗ, бурханч лам
Г.Пүрэвбат, СГЗ Л.Одончимэд, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж нар мэдээлэл
хийлээ. Тодруулбал, “Соён гэгээрүүлэгч” телевизийн дэргэд “мэргэдийн
зөвлөл” байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд дээрх хүмүүс тус зөвлөлд
багатдаг ажээ. Мөн тус телевизийн уран сайхны удирдагчаар УГЗ Д.Ухнаа
гуай ажиллаж байгаа ажээ.
Өнөөдөр “Соён гэгээрүүлэгч” телевиз албан ёсоор нээлтээ хийлээ. Энэхүү телевизийн нээлтийн хүрээнд тус телевизийн ерөнхий захирал Ш.Хишигсүрэн, Төрийн шагналт Ш.Чоймаа, СГЗ Г.Мэнд-Оёо, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн Ж.Батсуурь, гавъяат багш, IQ Ц.Дэмбэрэл, СГЗ, бурханч лам Г.Пүрэвбат, СГЗ Л.Одончимэд, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж нар мэдээлэл хийлээ. "Соён гэгээрүүлэгч” телевизийн дэргэд “мэргэдийн зөвлөл” байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд дээрх хүмүүс тус зөвлөлд багатдаг ажээ. Мөн тус телевизийн уран сайхны удирдагчаар УГЗ Д.Ухнаа гуай ажиллаж байгаа ажээ.
“Соён гэгээрүүлэгч” телевиз нь 2012 оны 2 сард албан ёсоор цацалтаа эхлүүлжээ. Харамсалтай нь, 82 000 мянган хэрэглэгчтэй бараг 500-аад мянган хэрэглэгч хүлээн авдаг “Сансар” кабелийн аналог сувагт оролгүй нэлээд удсан гэнэ. Гэхдээ өнгөрсөн 7 хоногоос эхлэн “Сансар” кабелиар цацагдаж эхлээд байгаа ажээ. Яг өнөөдрийн байдлаар тус телевизийн дуу, дүрсний сигнал Юнивишн, “Сансар” кабелийн анолог, дижитал, агаарын сувгуудаар, Оронж, Хийморь, Супервишн кабелиудаар нийслэл хотод цацагдаж байгаа гэнэ. Харин хөдөө орон нутагт DDSH-ийн сувгаар үзэж болох ажээ.

Ц.Болор
Сэтгэгдэл (21)