Гандангийн дэнжийн орчид утаа шүүгчийг байрлуулаад 20 гаруй хонож байна. Утаа шүүгчийн төслийн гүйцэтгэгчээр “Хануй гол” компанаи ажиллаж байгаа юм байн
Гандангийн дэнжийн орчид утаа шүүгчийг байрлуулаад 20 гаруй хонож байна. Утаа шүүгчийн төслийн гүйцэтгэгчээр “Хануй гол” компани ажиллаж байгаа юм байна. Тус компани нь 16 дугаар хорооны нийт 1052 айлын янданд утаа шүүгч байрлуулсан байна. Утаа шүүгч багаж нь зуухнаас гарах утааг нарийн болон бүдүүн ширхэгт тоосыг шүүхэд чухал нөлөө үзүүлэх юм байна. Нийслэлийн удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсэг утаа шүүгчийг туршихад нэг айлын яндангаас 250 грамм хөө гарч байсан гэнэ. Ингэснээр агаарт цацагдах тэр хэмжээний хөөг тогтоож байгаа аж.