Татвар төлөгчдөд зориулсан "Татвар-Стандарт-Бүртгэл" сургалт өнөөдөр Татварын Ерөнхий Газрын Татвар төлөгчдийн танхимд 11 цагаас эхлэнэ. Сургалт нь татвар төлөгчдийн татварын мэдлэг, чадвар, эрхзүйн боловсролыг дээшлүүлэх, татварын албанаас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг таниулах үндсэн зорилготойгоор сүүлийн жилүүдэд уламжлал болон зохион байгуулагдаж байгаа юм байна. Мөн өнөөдөр 09.00 цагт Рамада зочид буудлын дөрвөн давхарт "Олон улсын тээвэр логистик" сэдэвт томоохон уулзалт болно.