Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг, “ДЦС-4” ТӨХК-ний хашаанд “Аляска ТЕХ” ХХК-ний гүйцэтгэн барьж байгаа сүлжээний 1 дүгээр өргөтгөлийн насос станцад тус компаний гагнуурчин гагнуур хийж барилгын дулаалгын хөөцөнцөрт оч үсэргэн гал гарч байсныг “ДЦС-4” ТӨХК-ний галын хэсэг унтраасан байна. Тухайн гал түймрийн улмаас хотын халаалтын усыг эргүүлэн татаж авах насосны хяналтын кабель тасарч 3 насос автоматаар унтарсан байсныг аваарийн бригад гарч залган хэвийн ажиллагаанд оруулсан байна.

Энэ өдөр Нийслэл хотод гал түймрийн 7, галын зөрчлийн 8 дуудлага, мэдээлэл 1 ирсэн байна. Харин орон нутагт гал түймрийн дуудлагагүй байжээ.