Хятад, Японы хооронд ихээхэн маргаан үүсгэсэн Сенкакү арлын ширүүн
маргаан нэг хэсэгтээ нам жим байв. Харин даваа гарагт Хятадын Засгийг
газар иргэдийнхээ шинэ гадаад паспорт дээр Сенкакү арлын газрын зургийг
дүрсэлсэн талаар “BBC” өчигдөр мэдээллээ.
Хятад, Японы хооронд ихээхэн маргаан үүсгэсэн Сенкакү арлын ширүүн маргаан нэг хэсэгтээ нам жим байв. Харин даваа гарагт Хятадын Засгийг газар иргэдийнхээ шинэ гадаад паспорт дээр Сенкакү арлын газрын зургийг дүрсэлсэн талаар “BBC” өчигдөр мэдээллээ.
Хятадын талаас хийсэн энэхүү алхам бүс нутгийн байдлыг түгшүүртэй болгох магадлал тун өндөр юм. Энэ талаар АНУ-ын Төрийн депарментын гишүүн Виктория Нуланд мэдээлээд, Хятадын талд өөрсдийнхөө бодлыг илэрхийлнэ хэмээн мэдээлжээ.
Урд хөршийн энэ алхмыг олон үндэстэн эсэргүүцэж байгаа юм.
Энэтхэгийн Засгийн газраас хоёр орны маргаантай бүс нутгийг иргэдийнхээ гадаад паспорт дээр товойлгосныг ихээхэн эсэргүүцэж байгаагаа өчигдөр мэдээлсэн байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Салман Куршид “Хятадын паспорт манай улсын Аруначал Прадеш аймаг болон Гималайн нурууны газрын зургийг өөрийн нутаг мэт дүрсэлсэн нь хүлээн зөвшөөрч боломгүй хэрэг” гэжээ.
Мөн Хятадын өмнөд хэсгээр хиллэдэг Вьетнам болон Флиппины эрх баригчид дургүйцлээ илэрхийлсэн байна. Эсэргүүцэж буй үндэстэн хоёр, гурваар зогссонгүй. Тайван, Брунэй болон Малайз ч хил залгаа орших газар нутгийг өөрсдийн бүрэн эзэмшид мэт дүрсэлснийг хатуу шүүмжилж байна.
Харин энэ асуудлаар Хятадын талаас ямар нэгэн хариу үйлдэл, тайлбар хийгээгүй байна.

Д.Идэр
Сэтгэгдэл (7)