Нийслэлийн Чингэлтэй дүүрэг Турк улсын нийслэл Анкара хотын нэрэмжит гудамжтай болсон билээ. Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн ойролцоох гудамжийг өнгөрсөн 2011 оны 11-р сарын 11-нд 2,6 тэрбум төгрөгөөр Анкарагийн гудамж болгон тохижуулсан юм. Тэгвэл Чингэлтэй дүүрэг удахгүй Анкара хотын нэрэмжит тохилог хороололтой болохоор төлөвлөжээ. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Т.Аюурсайхан Туркын Хамтын ажиллагааны зохицуулагч агентлаг /ТИКА/-ийн Монгол дахь хөтөлбөр зохицуулагч Экрэм Калантай уулзахдаа энэ талаар ярилцжээ.
Ноён Экрэм Калан Анкара хорооллыг барих санаачлагыг таатай хүлээн авч, Чингэлтэй дүүргийн гадаад харилцааг эдийн засагжуулахад боломжтой бүхий л дэмжлэгийг үзүүлэхээ мэдэгдэж цаашид ч нягт хамтарч ажиллахаа мэдэгдсэн байна.
Чингэлтэй дүүрэг нь Турк улсын Анкара хотын Синжан дүүрэг, Стамбул хотын Пендик дүүргүүдтэй ах дүүгийн холбоотой бөгөөд Туркын ах дүү улсуудын дүүргүүдийн холбооны гишүүнээр элссэн аж.

Т.Гэрэл
Сэтгэгдэл (2)