Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажлыг албан ёсоор нээсэн талаар “BBC” мэдээллээ.

12 дугаар сарын 19-ны өдөр болох тус сонгуульд эрх баригч консерватив нам Сайнуригаас Парк Жөн Хие, сөрөг хүчний либерал бүлэг Ардчиллын нэгдсэн намаас Мүн Жае Ин нар нэр дэвиш байгаа юм. Өмнөд Солонгос дахь ардчиллын 25 жилийн хугацаанд бие даан нэр дэвшигчдээс Их сургуулийн профессор Ан Чөл Сүг ялалт байгуулах хамгийн их магадлалтайд тооцож байсан ч тэрээр өнгөрсөн баасан гарагт нэрээ татсан байна.
Өмнөх долоо хоногуудад явуулсан судалгаагаар хоёр нэр дэвшигч зуузай холбож байгаа хэмээн сайт бичсэн байна. Тиймээс хэн гарах магадлал өндөр байгааг урьдаас дүгнэх боломжгүй байгаа аж.
60 настай Парк Жөн Хие Өмнөд Солонгосын хамгийн анхны эмэгтэй ерөнхийлөгч болохыг зорьж байгаа юм. Парк, Мүн нарын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх энэ өрсөлдөөн нь хоёр хуучин засаглалын өрсөлдөөн гэж хэлж болно. Парк Жөн Хие нь цэргийн генерал, ерөнхийлөгч асан Парк Жон Хигийн охин бол Мүн Жае Ин нь либерал ерөнхийлөгч асан Ху Мү Хёний намын төлөөллийн хүн юм.
Нэр дэвшигчид өнөөдрөөс эхэлж 22 хоногийн турш сонгуулийн кампанит ажлаар мөрийн хөтөлбөрөө сурталчлах юм.

Д.Идэр
Сэтгэгдэл (1)