Үйл явдал
“БОРООНД БИД ШҮХЭР БАРЬДАГ” НЭЭЛТТЭЙ СЕМИНАР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2022-04-28

Энэ онд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа ба ойн хүрээнд бизнесийн нээлттэй семинарууд болон бусад олон арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ.

4-р сарын 23-нд зохион байгуулагдсан “Бороонд бид шүхэр барьдаг” семинар нь ойн цуврал арга хэмжээний хамгийн эхнийх нь бөгөөд Панасоник корпорацийг үүсгэн байгуулагч Мацүшита Коносүкэгийн бизнесийн философи, тэр дундаа хүний нөөцөө хэрхэн хөгжүүлэх, хэрхэн ёс зүйтэйгээр бизнес эрхлэх тухай орсон юм. Тус семинарыг Глобал Электроникс компанийн дэмжлэгтэйгээр зохион байгуулсан бөгөөд семинарт хамрагдсан хүн бүрт “Бороонд бид шүхэр барьдаг” (англи нэр: Not for bread alone) номыг бэлэглэлээ.

Семинарыг  Панасоник корпорацид 34 жил тасралтгүй ажилласан туршлагатай Үэхигаши Кожи багш маань удирдан явуулсан юм.

Мацүшита Коносүкэгийн менежментийн арга барил нь Япон улсад одоо ч судлагдсаар байгаа бөгөөд Softbank компанийн захирал Сон Масаёши, Fast Retailing (Uniqlo) компанийн захирал Янаи Тадаши зэрэг шилдэг удирдагчид түүнээс үлгэр дууриал авч бизнесээ удирдан явуулдагаа дурьдсан байдаг.

Цуврал семинар маань 5-р сарын 20-нд “Бизнесийн амжилт хүнээс (People before product)” сэдвээр явагдах болно. Та бүхэн өргөнөөр хамрагдаж японы шилдэг удирдагчийн арга барилаас суралцаарай.