УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр хуралдлаа. Хурлаар 2012 оны УИХ-ын сонгуульд Увс аймгаас нэр дэвшиж олонхийн санал авсан Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг нэр дэвшигчийн жагсаалтаас эргүүлдэн татах тухай асуудлыг шүүхээр хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл сонсчээ. Өнгөрсөн пүрэв гараг буюу 11-р сарын 22-нд Увс аймгийн Захиргааны хэргийн шүүх хурлаар АН-ын гомдлын дагуу энэ асуудлыг хэлэлцсэн байна. Увс аймгийн АН-ын зүгээс нэгт, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах, хоёрт, тэднийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаад байсан билээ. Тэгвэл Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхээс дээрх хоёр нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзсэн байна.
Мөн хурлын үеэр орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан залуустаа МАН-ын гишүүд баяр хүргэжээ.
Мөн хурлын үеэр орон нутгийн сонгуульд ялалт байгуулсан залуустаа МАН-ын гишүүд баяр хүргэжээ.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (7)