ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, хэвлэлийн “Номдор паблишинг” компани хамтран “Оны онцлох үг” ёслолыг жил бүр тодруулж байхаар болжээ. Энэ удаагийн “Оны онцлох үг-2012” арга хэмжээ ирэх сарын 5-нд болох бөгөөд нийгэмд хамгийн их шуугиан тарьсан болон шинээр бий болсон үг хэллэгийг сонгон шалгаруулах ажээ.
Ёслолын арга хэмжээний үеэр шалгарсан үгийг анхлан гаргасан хувь хүн, албан байгууллагад шагнал гардуулах бөгөөд тухайн жилд олны анхаарлыг татсан үг, хэллэгийн талаар хэл судлаач, улстөрч, сэтгүүлчдийн халуун яриа, дурсамж өрнөх нь. Мөн тухайн үг, хэллэгтэй холбогдох үйл явдлыг олон нийтэд эргэн сануулах юм байна.

Сэтгэгдэл (2)