Өчигдөр Энэтхэгийн Шинэ Дели хотноо ижил хүйстнүүдийн төлөө жагссан талаар CNN мэдээллээ.

Өөрсдийн эрх ашгийг хамгаалах жагсаалд хэдэн зуун ижил хүйстнүүд жагссан бөгөөд тэд засгийн газар болон бусад хүмүүст хандан тэднийг гадуурхахгүй байхыг уриалсан байна.
Жагсаалд оролцогчид “Ижил хүйстнүүдэд ч бас хайр халамж хэрэгтэй”, “Бидэнд та бүхний дэмжлэг хэрэгтэй байна” гэсэн лоозонгуудыг барьж үндэсний бөмбөрөөрөө хөгжимдөж дуу дуулцгаажээ. Тэд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх, тэдний эрхийг эрх зүйн хувьд баталгаажуулж өгөхийг хүсч байгаа аж.
Энэгтхэгт ижил хүйстнүүд нийгмээс гадуурхагдах үзэгдэл маш өндөр хувьтай байдаг. Тус улс колоничлолын нийгэмд байх үеэсээ л ижил хүйстнүүдийн эсрэг байр суурьтай байсаар ирсэн юм. Харин 2009 оноос хойш шүүхийн шийдвэрийн дагуу ижил хүйстнүүдэд өндөр ял, шийтгэл оногдуулахаа хязгаарласан юм. 2009 оноос ижил хүйстнүүдэд 10 жил хүртэл ял оноож шийтгэдэг байсан байна.

Д.Идэр