Өнгөрсөн амралтын өдөр цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 87 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 66 хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоосон байна. Уг хоногт бусдыг санаатай бүлэглэн хөнөөсөн нэг хэрэг гарсан байна.
Тодруулбал, Баянгол дүүргийн 15 дугаар хороонд Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд оршин суух 52 настай Г-г түүнтэй хамт архи ууж байсан 52 настай Э, 53 настай М нар нь бүлэглэн зодож амь насыг нь хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан байна. Хэргийг тус дүүргийн цаглаагийн хэлтэс шалгаж эхэлжээ.
Б.Чимэг