Өнөөдөр Монгол Хятадын авто замын боомт хаагдаж, төмөр зам хуваарийн дагуу ажиллах аж. Учир нь Монгол Улс тусгаар тогтнолоо дэлхийд зарлан тунхагласан өдөр манай улс Хятадтай хиллэдэг газруудынхаа авто замын шалган нэвтрүүлэх боомтыг нээхгүй юм байна. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд 2004 онд байгуулсан хэлэлцээрийн дагуу улсын чанартай, албан ёсны томоохон баяр наадмын үеэр манай хоёр улс харилцан хилээ хаадаг. Тиймээс Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Булган боомт болон замын-Үүдийн авто замын шалган нэвтрүүлэх боомт ажиллахгүй ажээ.