“X Factor”-т ч тэр, за ер нь ямар нэгэн арга хэмжээнд хэзээ зохимжгүй
хувцаслаж, муухай харагдаж байгаагүй алдарт од Николь Шерзингертэй гоо
сайхны нууцынх нь тухай ярилцсан “People” сэтгүүлийн ярилцлагыг хүргэж
байна. Тэрбээр саяхан “Herbal Essences”-ийн шинэ нүүр царай болсон юм.
“X Factor”-т ч тэр, за ер нь ямар нэгэн арга хэмжээнд хэзээ зохимжгүй хувцаслаж, муухай харагдаж байгаагүй алдарт од Николь Шерзингертэй гоо сайхны нууцынх нь тухай ярилцсан “People” сэтгүүлийн ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр саяхан “Herbal Essences”-ийн шинэ нүүр царай болсон юм.
-Та гоо сайхныг юунаас мэдэрдэг вэ?
-Би багадаа Хавайд байх үеэр би жинхэнэ байгалийн охин байлаа. Би байгалиас асар их эрч хүч, гоо сайхныг мэдэрдэг. Гэхдээ энэ нь надад гоо сайхны өрөө бахйгүй гэсэн үг биш л дээ.
Та гоо сайхны салонд ихээхэн цаг зарцуулдаг байх?
-Би хэзээ ч гоо сайхны салон явдаггүй. Би гоо сайхан байхын тулд хоолондоо маш их анхаардаг. Гоо сайхны салонд би амар тайван байдлыг мэдэрч чаддаггүй. Ямар нэгэн арга хэмжээнд оролцохдоо өөрийнхөө нүүр будалт, стилийг хариуцсан хүнтэй бол сайн ойлголцдог.
-Та сувиллын газар руу явж байсан уу?
-Үгүй.
-Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Надад тийм ч их цаг зав гардаггүй. Гэхдээ би кино үзэх, мессенжердэх, япон хоол идэх дуртай.
-Та нүүр будалтын мэргэжилтнүүдээс үнэ цэнэтэй зөвлөгөө авч байв уу?
-Хм. /толгой сэгсрэв/
-Бид хоёрын ярилцлага нэг л эвлэж өгөхгүй байх юм. Та гоо сайхныхаа талаар ярих дургүй юм уу?
-Үнэндээ би энэ сэдвээр ярих дургүй байдаг. Учир нь бид хөгжим, урлагийн талаар ярихгүй байна. Би ихэнхдээ дуртай зүйлийнхээ талаар ярих дуртай. Гэхдээ би “Herbal Essences”-ийн шинэ нүүр царай болсондоо баяртай байна.
-За тэгвэл би зорилгоосоо ухраад арай өөр сэдвээс асууя. Таныг чамин зүйлст дуртай гэж сонссон. Эдлэл хэрэглэлээсээ эрч хүч авдаг хэвээрээ юу?
-Бүсгүйчүүдийн гоё сайхан харагддагийн нууц хувцасны шүүгээн дотор нуугддаг гэж та сонсож байсан уу? Ямар ч өөг далдлах увидас тэнд бий. Тиймээс хувцасны шүүгээ минь сонголт хийж болохуйц арвин байх шаардлагатай байдаг юм. Би чамин зүйлст дуртай. Гэхдээ эрч хүч авдаг гэж хэлж болохгүй. Харни шинэ жилээр бол алмаазан эдлэл бэлгэнд авах дуртай.
-Танд хэт задгай хувцаслаж байна гэсэн шүүмжлэл цөөнгүй ирдэг байх аа?
-Өөрийгөө мэддэг, захирч чаддаг эмэгтэй хүнд ямар хувцас өмсөх нь тийм ч чухал биш юм шиг санагддаг. Задгай хувцас миний энгийн хэрэглээ биш шүү дээ. Зөвхөн тайз, тоглолтын хувцаснууд л тийм загвартай.
-Таны бодлоор эрэгтэй хүний хамгийн дур булаам шинж чанар нь юу вэ?
-Би гайхалтай мэдрэмжтэй, ухаалаг, сайхан инээмсэглэдэг эрчүүдэд дуртай. Намайг инээлгэж, хамт байхад ер бусын амар амгаланг мэдэрдэг эрчүүд надад таалагддаг. Түүнчлэн хүчирхэг, бие даасан, өөртөө итгэлтэй байдлыг ч шалгуур болгодог. Мэдээж бас цайлган, нинжин сэтгэлтэй байх хэрэгтэй.
-Гэхдээ гадаа үзэмж ч бас чухал шалгуур биз дээ?
-Юуг сайхан гэх вэ гэдгээс л хамаарна даа. Миний бодлоор эрчүүдийн өөртөө итгэлтэй байдал нь хамгийн дур булаам зүйл. Ямар ч хүн анх танилцсан хүнийхээ гадаад байдлыг нь хардаг. Харин дотоод мөн чанарыг нь таних үед тухайн хүнийг жинхэнэ ёсоор нь дүгнэдэг.
-Таны бодлоор бүсгүй хүний ямар зан эрчүүдийг үргээдэг бол?
-Өөртөө итгэлгүй байдал. Би хэзээ ч хэн нэгний анхаарлыг татах гэж байдгаараа хичээж байгаагүй. Сонирхлыг минь татсан залуу намайг өдсөн ч би нүдээ ирмээд л “Би өөр тийшээ явах хэрэгтэй” байна гээд зүтгэчихдэг. Би тийм л хүн.