Өдгөө 60 гаруй жилийн түүхтэй ҮДБЭЧуулгын Үндэсний хөгжмийн их найрал хөгжмийн 50 жилийн ой болж байна. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Монголын сайхан орон”, “Наадмын үдэш”, “Тал нутгийн Ариранг”, “Рок попын оддын их хуралдай” зэрэг тоглолтуудыг зохион байгуулсан билээ. Харин энэ сарын 25-нд буюу нөгөөдөр 15:00 цагт Монгол улсад Үндэсний хөгжмийн их найрал байгуулагдсаны 50 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг хийх гэж байна. Уг тоглолтод Л.Мөрдорж, Э.Чойдог, Д.Лувсаншарав, З.Хангал, Н.Жанцанноров, Б.Шарав, Ж.Мэнд-Амар, УДБЭЧ-ын бүжигчид урилгаар оролцоно. 2005 онд МУ-ын ерөнхийлөгчийн “Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал”-ыг ҮДБЭЧ-ын үндэсний хөгжмийн их найралд тулгуурлан 120 хүний бүрэлдэхүүнтэй байгуулах зарлиг, засгийн газрын тогтоолууд тус тус гаргасан байна. Тус их найрал нь одоо 70 хөгжимчний бүрэлдэхүүнтэй. Тус тоглолтын тасалбарын үнэ 20.000 төгрөг юм байна.
Т.Хулан