“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчдийн “Амьдрал өөрөө бэлэг” жүжиг дахин үзэгчдийн хүртээл болох нь ээ. Мөрөөдлийн театрын уран бүтээлчид бүтээлээ ихэвчлэн залуучууд руу чиглүүлдэг билээ. Тус жүжигт хоёр зохиолч, хоёр найруулагч, зураач ажиллаж байгаа ба жүжгээс үзэгчид хоёр өөр мэдрэмжийг авдаг билээ. Тэгвэл тэд ирэх гуравдугаар сард мөн л цоо шинэ уран бүтээлээ дэлгэхээр бэлтгэл ажилдаа оржээ.
Д.Ундрах 24tsag.mn