Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 10 цагт Сүхбаатар дүүргийн 6-р хэсгийн хороо буюу ерөнхий боловсролын 45 дугаар сургуульд очиж сонгуулийн саналаа өглөө. Тэрбээр "Би 1990 оноос хойш бүх орон нутгийн сонгуульд саналаа өгч байсан. Миний улс төрийн хариуцлагатай гол ажил гэж боддог. Энэ удаагийн сонгууль иргэд хариуцлагаа ухаарсан чухал сонгууль болно гэж үзэж байна. Сурталчилгаа болох учраас одоо үр дүнгийн талаар яримааргүй байна. Харин энэ удаа булхай, луйвар гарахгүй гэдэг ойлгомжтой. Цахим үнэмлэх ашиглаж, хүмүүсийн мэдээлэл ил тод бүртгэгдэж байгаа болохоор
алдаа мадаг гарахгүй. Ялангуяа залуучууд сонгуульдаа идэвхитэй оролцоорой" гэв.
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн саналаа өгсөн Сүхбаатар дүүргийн 6-р хэсгийн хороо нь 2000 гаруй сонгогчтой бөгөөд 10 цагийн байдлаар 231 хүн саналаа өгсөн байна.
Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийн саналаа өгсөн Сүхбаатар дүүргийн 6-р хэсгийн хороо нь 2000 гаруй сонгогчтой бөгөөд 10 цагийн байдлаар 231 хүн саналаа өгсөн байна.
Т.Гэрэл