Маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 10 цагт орон нутгийн сонгуулийн саналаа СБД-ийн 3-р хороо, Сонгуулийн 4-р хэсгийн хорооны сонгуулийн санал авах байранд өгөх юм байна. Энэ сонгуулийн штаб нь Орос-Монголын хамтарсан 3 дугаар сургууль дээр байрлаж байгаа юм. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг маргааш Сонгинохайрхан дүүрэгт байрлах 83-р дунд сургуулийн байранд 11 цагт саналаа өгнө.
Т.Гэрэл