Энэхүү уулзалтын далимаар НҮБ-ын Ерөнхий найрийн бичгийн дарга
Бан Ги Мүн ч мөн Кайро хотноо очсон байна. Тэрбээр Израйлийн ерөнхий
сайд Бенжамин Нетаньяху, Палестины ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзах
зорилгоор Каирт очсон хэмээн “BBC” мэдээлжээ.
Палестины цэргийн хүчин хил рүү гал нээснээр Израйль Газын зурваст агаарын дайралт хийж, хоёр орон Газын зурвас болон Израйлийн нутагт харилцан дайралт хийж олон хүний амь нас хохирч байгаа билээ.
Ширүүн харилцаатай байгаа хоёр орныг эвлэрэхийг олон улс шаардаж, өчигдөр Израйлийн Засгийн Газрын танхим болон Палестины эрх баригчид Египтийн эвлэрэлийн тохиролцоог Каир хотод хэлэлцсэн талаар манай сайт мэдээлсэн.
Энэхүү уулзалтын далимаар НҮБ-ын Ерөнхий найрийн бичгийн дарга Бан Ги Мүн ч мөн Кайро хотноо очсон байна. Тэрбээр Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху, Палестины ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзах зорилгоор Каирт очсон хэмээн “BBC” мэдээлжээ.
Харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Египтийн эрх баригчдын нэг Махмуд Мурситай холбоо барьж Израйль болон Палестины гэмгүй иргэд олноор амь насаа алдаж байгаад эмгэнэл илэрхийлээд Хамас бүлэглэлийг Израйль руу пуужин харвахаа нэн тэргүүнд зогсоох шаардлагатай цохон тэмдэглэжээ.
Египт нь тус хоёр орны энх тайвны хэлэлцээг дамжуулах зуучлагч болж, Израйль, Хамасын удирдагчид Египтийн нийслэл Каир хотноо уулзалдсан юм. Египтийн албаны хүмүүс мягмар гарагаас эвлэрэлийн тохиролцооны талаар мэдээлэл хийнэ гэж итгэж байгаагаа олон улсад зарлажээ.

Д.Идэр