Маш энгийн зүйлээс хобби төрдөг. Сонирхлоос, хэрэглээнээс, бусдаас ирсэн бэлэгнээс хүртэл. Зарим нь хэрэглээгээ хобби болгодог бол нөгөө хэсэг нь хоббигоо хэрэглээ болгосон байх нь бий. Цаг зав, сэтгэл зүрхээ харамгүй зориулдаг болохоор тухайн зүйл нь амьд мэт дотоод сэтгэлд нь буудаг. Ингээд олны танил хүмүүсийн онцгой содон хоббинуудаас сонирхуулж байна.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ: Хонх, дээл цуглуулах хоббитой
УИХ-ын гишүүн Баянсэлэнгэ мөнгөн эдлэлд дуртай. Ерөөсөө л мөнгөн эдлэл хэрэглэдэг гэхэд болно.Түүнд ээжийнх нь хийлгэж өгсөн алтан ээмэг, бөгж бий. Гэхдээ аав ээжийгээ байхад алтаар гоёод яахав гээд түүнийгээ барагтай бол зүүдэггүй. Гоо сайхны бараа сонгохдоо тэрбээр oriflem-ийг сонгодог. Улаан фен нь гэж ч болно. Түүний сонирходог зүйл үүгээр дуусаагүй. ТЭрбээр дээл, хонх цуглуулах хоббитой. Одоогоор түүнд д өвлийнхтэйгээ нийлээд зургаан дээл байдаг. Хурган дотортой, үйтэн хуар, час улаан, цэнхэр торгон, шаргал дээл бий. Тангараг өргөсөн гэдэг утгаараа тангараг өргөхдөө өмссөн дээлэндээ илүү дуртай. Харин бас нэг хобби болох хонх нь одоогоор 15, 16 байгаа гэсэн шүү. Хонх муу юмыг зайлуулдаг гэдэг үүднээс янз бүрийн хонхнууд цуглуулдаг.
Н.Түвшинбаяр: Аавтайгаа адилхан ан хийх хоббитой
Сайхан шүлэг сонсох дур¬тай. Дуунд бол тийм ч сайн биш аварга маань багадаа зурдаг хүүхэд байжээ. Зургийн дугуйланд явна. Сургуульд орохоосоо өмнө болон зуныхаа амралтаар дэвтэр цаас ний¬лүүлээд л суучихдаг байж. Мөн сурагч байхдаа сайхан бичигтэн болж байсан удаатай. Аваргын хобби бол анд мордох. Аав Найдан нь ч анд их дуртай хүн байдаг. Бага байхдаа уулын үргээлгэнд их явдаг байжээ. Түүнчлэн олимпийн хос медальтан маань медаль, өргөмжлөл цуглуулсаар байгаад одоо бол хобби нь болсон биз ээ.
Ш.Гүбазар: Новш ухах дуртай
Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн , сэтгүүлч , яруу найрагч Ш. Гүрбазар . Хар багаасаа новш ухах дуртай байсан нь эрхэм сэтүүлчийн нэгэн хобби гэнэ.Бурханы авдартаа төрөл бүрийн зүйл нэмж хийгээд хэд хоноод л дахин ухан цэгцэлэхдээ үнэхээр дуртай хэнээс ч нуудаггүй. Дорноговь аймгаас сургуульд орох гэж ээжийгээ дагуулаад дөрвөн дэвтэр дүүрэн шүлэгтэй, мамбаса чихрийн хайрцганд хэдэн медалиа хийгээд өвөртөлчилсөн хүүхэд хотод анх ирж байсан гэдэг. Тэгвэл түүний дөрвөн дэвтэр дүүрэн шүлэг хэд болж үржүүлэгдсэн юм бол. Ямартай ч шүлэг бичих бол яруу найрагч, сэтгүүлч Гүрээгийн хобби мөнөөс мөн шүү.
Топ модель Д.Болормаа: Цүнх нь хувцаснаасаа олон байдаг
Монголын загварын тайзнаа амьдралынхаа олон жилийг өнгөрvvлж буй цөөхөн бvсгvйчvvдийн тоонд зvй ёсоор багтдаг топ модель Д.Болормаа цүнх цуглуулах хоббитой. Угийн загварлаг тэрбээр үнэтэй сайн цүнхэнд гар татдаггүй бөгөөд хувцаснаасаа олон цүнхтэй гэдэг шүү. Түүнчлэн топ модель маань зөөлөн тоглоом цуглуулдаг. Тэр тусмаа бамбарууш цуглуулдаг Болороо машинаараа дvvрэн бамбарууш зvvгээд явдгийг зарим нэг нь мэдэх биз. Тvvний цуглуулга машинд нь төдийгvй гэрээр нь дvvрэн байдаг бөгөөд өөрөөс нь том бамбаруушнаас эхлээд тvлхvvрийн оосорт нь зvvгдээсгэй бяцхан бамбарууш хvртэл бий. Тvvний энэ хоббиг мэддэг найз нөхөд нь ч чихмэл бамбарууш, цэцгийн баглаа л бэлэглэдэг гэсэн.
Ама Д.Бямбадорж: Цаг цуглуулах хоббитой
Японы мэргэжлийн сумогын 70 дахь их аварга, Монгол Улсаас Японы үндэсний бөх сумогийн 3 дахь их аварга Д.Бямбадорж цаг цуглуулах хоббитой аж. Мэргэжлийн сумо бөхийн дэвжээнд хүч үзэж буй монгол бөхчүүдээс зан төлөв, барилдааны ур хийц гээд олон сайхан чанараараа ялгардаг нь Харумафүжи Д.Бямбадорж энэхүү цуглуулгаа нэлээн эртнээс цуглуулж байгаа. Гагцхүү одоо цуглууллаганых нь тоо хэдэд хүрээ бол оо.
Жүжигчин Б.Амарсайхан: Морь унаж, ан хийх хоббитой
Голдуу л боевик дүр бүтээж үзэгчидтэй уулздаг жүжигчин Б.Амарсайханыг “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”, “Аравт” киногоор нь маш сайн таньдаг. Их урлагийн хажуугаар их ав хийхээ тэрээр мартдаггүй. Жүжигчин Б.Амарсайхан ан гөрөөнд илүү дөртэй, туршлагатай нэгэн гэнэ. Түүний агнаж байсан хамгийн том ан бол чоно, зэрлэг гахай хоёр. Баян хангай түүнээс хишиг хувиа хэзээ ч харамлаж байгаагүй юм гэнэ билээ. “Би монголын хамгийн сайхан бүсгүйг авч суусан” хэмээн ам бардам хэлдэг жүжигчин залуугийн бас нэг дуртай зүйл нь эхнэрийнхээ гарын хоолыг идэх гэсэн шүү.
Амбий: Ан хийх хоббитой
Жүжигчин Амбий урлагийнхан дундаас ан авд сонирхолтой, түүгээр зогсохгүй маш мэргэн бууддаг гэнэ. Чоно гэдэг амьтан тал газар Амбийтай таарсан байхад амьд явсан түүх байдаггүй юм байх. Амбий анд явахаараа нохой гутлаа өмсөөд, ноолууран хувцсаар дулаалаад бүдүүн буугаа үүрээд гардаг.
Н.Төгсцогт: Эрхийн үнэмлэхээ цуглуулдаг
Хөлбөмбөг тоглох дуртай. Хэрэв боксчин болоогүй бол хөл бөмбөгчин болох байжээ. Тэрээр энэ спортоор дагнаагүй ч гэсэн сургуулийнхаа аварга болж байсан гэнэ шүү. Төгсцогт тэмцээнд орох бүртээ авдаг эрхийн үнэмлэхээ харах дуртай. Тэднийгээ л цуглуулдаг ажээ.
Монгол уламжлал Академийн Тэргүүн, доктор, профессор Л.Дашням
Нэг удаа сэтгүүлч түүнээс “Та юу цуглуулах дуртай вэ?” гэж асуусаэ гэдэг. Л.Дашням гуай юу асуугаад байгааг нь эхлээд жаахан гайхсан гэдэг. Тэгээд надад цуглуулсан юм юу байдаг билээ гэж бодож байхад нь баахан зангиа цуглачихсан шиг санагдаж. Тэгж л тэрбээр “юм цуглуулдагаа” анх мэдсэн гэдэг. Доктор, профессор маань хоббитойгоо мэдсэнээс хойш нөгөө зангиануудаа “энэ нь ийм юм байна, тэр нь тийм юм байна” гээд наад зах нь л өнгө зүс, үүх түүхээр нь ялгадаг болжээ. Зангиа нэмэх сонирхол ч аяндаа нэмэгдсэн гэдэг шүү. Хэрэглэдэг зүйл нь л аяндаа цуглуулга болсон болохоор зангиагаа солиод л хэрэглэдэг. Мөн тэрбээр уран зураг, янз бүрийн хонь цуглуулдаг.
Монгол уламжлал Академийн Тэргүүн, доктор, профессор Л.Дашням гуай хоббиг тодорхойлохдоо: “Цуглуулахын тулд цуглуулна гэдэг хобби ч байж болно, бас “дон” ч байж мэднэ. Харин нэг үг хэлэхэд, байгаа юм бүхэн өөрийн түүхтэй, “хэлэх үгтэй” юм л “цуглуулга” болдог, тэгээд тэр нь хобби нэр зүүх хувьтай байх шүү” гэжээ.
A Cool буюу Б.Анхбаяр: Нүдний шил цуглуулдаг
Даам, снүүкер биллъярд тоглох дуртай. Хааяа найз нөхөдтэйгээ PC тоглоно. Гэхдээ хэтрүүлэлгүй зөв зохистой тоглоно. Мөн караокед найз нөхөдтэйгээ орно. Орой үдшийн цагаар шөнийн клуб, гэрэл гялтганасан газар орох нь их ховор. Дуугаа хийх нь түүнд илүү сайхан байдаг аж. Тэрбээр бас ном унших их дуртай. Харин түүний цуглуулдаг эдлэл бол шил. Нарны шил, гоёлын шил. Одоогоор түүнд 70 гаруй шил байдаг аж. Мэдээж маш үнэтэй шил ч бий, урд хөршийн дунхуй брендийн шил ч байдаг. Шил зүүх, цуглуулах нь түүний хобби.

Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)