Өнөөдөр Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газар ажлаа тайлагналаа. Нийслэлийн онцгой байдлын газар 2012 онд объектын гал түймрийн 2310 удаагийн дуудлага хүлээн авснаас Аврах, гал унтраах ангиуд давхардсан тоогоор 2420 удаа гарч, 1652 удаагийн гал түймэр дээр унтраах үйл ажиллагааны тархалт хийж 1993 цаг 03 минут ажиллаж, 5498,5 тн ус, 45879,99 литр шатахуун зарцуулан ажиллажээ.
Дээрх гал түймрийн 511 иргэд унтрааж, 122 гал түймэр өөрөө унтарч, 25 худал дуудлага гарч, гал түймрийн аюулд өртөн 21 том хүн, 11 хүүхэд нийт 32 хүн нас барж, 18 том хүн, дөрвөн хүүхэд, нийт 22 хүн түлэгдэж гэмтэн, аж ахуй нэгж байгууллага, иргэдэд гурван тэрбум 804 сая 580 мянга 312 төгрөгийн хохирол учирч, гал түймрийн аюулаас 244 хүний амь бие, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн13 тэрбум 923 сая 700 мянган төгрөгийн эд хөрөнгө, 491 барилга байгууламжийг авран хамгаалсан байна. Гал түймрийн дуудлагын тоог өнгөрсөн онтой харьцуулахад 11,4 хувиар, хохирол 2,4 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Мөн 2012 онд Монгол улсын Шадар сайдын долоо, Нийслэлийн Засаг даргын дөрөв, Онцгой байдлын ерөнхий газрын даргын найм, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 17, нийт 36 удаагийн нэгдсэн хяналт шалгалтын ажил зохион явуулжээ.
Дээрх шалгалтанд нийт 12484 объект 81785 айл өрхийг хамруулж, 149501 зөрчил илрүүлж, 20679 зөрчлий газар дээрнь арилгуулж, 2518 заавал биелүүлэх албан шаардлага, 2702 мэдэгдэл, 193 танилцуулга, 217 байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, 366 дүгнэлт бичиж холбогдох албан тушаалтан болон иргэдэд хүргүүлж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн нэгдүгээр заалтыг үндэслэн 160 иргэнийг хоёр сая 408 мянган төгрөгөөр, 62 албан тушаалтанг хоёр сая 776 мянган төгрөгөөр, 140 аж ахуйн нэгж байгууллагыг 22 сая 60 мянган төгрөгөөр, нийт 362 субъектыг 27 сая 244 мянган төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ авч ажилласан байна.
Түүнчлэн Орон сууцны болон гэр хороололд үйл ажиллагаа явуулж буй дулаан гараашид гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн шалгалтыг зохион явуулжээ.
Уг шалгалтанд 584 объект хамрагдаж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 3634 зөрчил илрүүлэн, 392 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан, бусад зөрчлийг арилгуулахаар 81 заавал биелүүлэх албан шаардлага, 176 мэдэгдэл, 3 танилцуулга, гал түймэр гарч болзошгүй 11 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоосонбайна.
Мөн Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, ШТС, шингэрүүлсэн хийн түлшний станцуудад гүйцэтгэлийн мөн Орон нутгийн сонгуулийн санал өгөх байруудад болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг зохион явуулж байна.
Б.Чимэг