БИЧЭЭЧИЙН СУРГАЛТ
БИЧЭЭЧИЙН СУРГАЛТ

Монгол-Японы төв нь 20 компьютер бүхий сургалтын өрөөтэй бөгөөд бизнес болон ажил дээр хэрэг болох дараах сургалтыг зохион байгуулдаг болно. Энэхүү сургалт нь 7 болон 12 сараас бусад бүх саруудад зохион байгуулагддаг тул сургалтанд суух сонирхолтой хүмүүс яаравчлан бүртгүүлэхийг анхаарна уу.
Дээрх сургалтаас гадна байгууллагын хүсэлтэд тулгуурлан ажлын байран дээрх сургалтыг мөн зохион байгуулдаг билээ. 

☑️Анги дүүргэлт 20 хүн
☑️Их сургуулийн Бакалаврын өдрийн ангийн оюутан 15% хөнгөлөлттэй.
☑️МУИС-ийн Бакалаврын өдрийн ангийн оюутан, ЕБС-ийн сурагч болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд 30% хөнгөлөлттэй.
☑️Сертификат олгоно.


   10 хурууны бичээчийн сургалт
Монгол хэлээр 10 хуруугаар бичиж сурах сургалт бөгөөд төрийн албаны ажилд ороход тус сургалтын сертификаттай байх гэсэн шаардлага тавьдаг болсноор эрэлт хэрэгцээ ихтэй, нэр хүндтэй сургалтын нэг болсон юм. 
Хэрэгжих хугацаа: Сар бүр /7 болон 12 сар орохгүй/
Хугацаа: Ойролцоогоор 2 долоо хоног /Нийт 25.5 цаг/
Төлбөр: 90,000 төг
*Нэг удаагийн сургалтаар 20 хүн хамрагдах боломжтой.
 

Холбоо барих: 
Монгол-Японы төв
Номын сан, хамтын ажиллагааны тасаг
Утас: 7511-0879(ext-1)
           80650879  
И-мэйл хаяг: lib@japan-center.edu.mn