“Эрдэнэс үйлдвэр” ХХК-ийг төр мэдэлдээ авч, “Эрдэнэс МГЛ”-ээр дамжуулан
хайгуул хийснээр гурван сая тонн зэс, 55 мянган тонн молибденийн нөөц
нэмэгдэх боломжтой болжээ. Энэхүү нөөцийн үнэлгээ нь 24 тэрбум ам.доллар
болж байгаа бөгөөд цаашид 25 жил ашиглах боломжтой аж. Засгийн газрын
хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхдээ, 1960-1980 онд улсын төсвийн
хөрөнгөөр хайгуул хийж, хэтийн төлөвийг нь тогтоосон таван талбайг төр
100 хувь мэдэлдээ авах тухай хөндсөн юм. Харин үүнд ОХУ-ын тал ямар
нэгэн хариулт өгөөгүй байгаа.
“Эрдэнэс үйлдвэр” ХХК-ийг төр мэдэлдээ авч, “Эрдэнэс МГЛ”-ээр дамжуулан хайгуул хийснээр гурван сая тонн зэс, 55 мянган тонн молибденийн нөөц нэмэгдэх боломжтой болжээ. Энэхүү нөөцийн үнэлгээ нь 24 тэрбум ам.доллар болж байгаа бөгөөд цаашид 25 жил ашиглах боломжтой аж. Засгийн газрын хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхдээ, 1960-1980 онд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, хэтийн төлөвийг нь тогтоосон таван талбайг төр 100 хувь мэдэлдээ авах тухай хөндсөн юм. Харин үүнд ОХУ-ын тал ямар нэгэн хариулт өгөөгүй байгаа.
Сэтгэгдэл (1)