Хөдөлмөрийн яам, БНСУ-ын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн агентлаг (КОША) цаашдын хамтын ажиллагааныхаа талаар өнөөдөр харилцан тохиролцлоо. Ингэснээр Хөдөлмөрийн яам, КОША хооронд техникийн болон мэргэжилтэн солилцох боломж бүрдэх аж. Мөн судалгаа шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлж, сургалт зохион байгуулахад хамтран ажиллах юм.
Тодруулбал, КОША-аас Хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн илгээх тохиолдолд КОША нь тухайн мэргэжилтний замын зардал, байр, зам, хоног болон эрүүл мэндийн даатгалын зардлыг хариуцах бөгөөд Хөдөлмөрийн яам нь тухайн мэргэжилтнийг орчуулагч болон ажлыг байр, тоног төхөөрөмжөөр хангах аж.
Харин Хөдөлмөрийн яамнаас КОША-д мэргэжилтэн илгээх тохиолдолд ХЯ-аас замын зардал, байр, хоног болон эрүүл мэндийн даатгалыг хариуцна. КОША ажлын байр, тоног төхөөрөмж, сургалтын материалаар хангана. Тус тохиролцоо нь гурван жил хүчинтэй үйлчлэх аж.