Японы тэнгисийн эрэг дээр таван хүний цогцос олдсон талаар “BBC”
мэдээллээ. Хөлөг онгоц нэлээд эвдэрсэн байсан бөгөөд гадна талдаа
солонгос бичигтэй байжээ.
Японы тэнгисийн эрэг дээр таван хүний цогцос олдсон талаар “BBC” мэдээллээ. Хөлөг онгоц нэлээд эвдэрсэн байсан бөгөөд гадна талдаа солонгос бичигтэй байжээ.
Япон болон Солонгосын хойгийн дунд орших Нигата хотын Садо арлын эрэг дээрээс энэхүү 10 метр урт хөлөг онгоц олджээ. Нутгийн загасчин таван тоннын жинтэй хөлөг онгоцыг орон нутгийн цагаар өчигдөр өглөөний 09 цагийн үед олсон байна.
Японы “NHK” телевизийн мэдээлснээр онгоц дээрх цогцос бүгд насанд хүрсэн эрэгтэй хүнийх байжээ. Тус улсын цагдаагийн байгууллага амиа алдагсдыг Хойд Солонгосын иргэд хэмээн таамаглаж байна. Мөн эрчүүдийг сарын өмнө амиа алдсан хэмээн таамаглаж байгаа аж. Цогцсууд бүгд ялзарсан байжээ.
Хойд Солонгосчууд Япон руу завиар ирж цагаачлах явдал цөөн удаа тохиолдолж байсан байна.

Д.Идэр