"Хүчит шонхор” захын түрээслэгчид ирэх сарын 3-аас эхлэн эрх чөлөөний талбай дээр өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ. Учир нь тус захын эздээс наймаачдад очих дарамт асар их болсон байна. Тухайлбал захын удирдлага наймаачдыг дуртай үедээ дур мэдэн торгодог байна. Энэ үйлдэл нь хэд хэдэн удаагийн давтамжтайгаар болсон хэрэг юм байна. Мөн захын удирдлагууд 2011 онд наймаачдыг ажлын байраар нь дарамталж хууль
бусаар 3 сая төгрөг авсан байна. Энэ онд сайн дураараа эвлэлдэн
нэгдсэн ҮЭ-ийн хороог тарахыг шаарджээ. Энэ нь Монголын хувийн хэвшил
жижиг дунд үйлдвэр худалдаа үйлчилгээ аялал жуулчлалын салбарын ажилтны
үйлдвэрчний эвлэлийн холбоог томилсон дүүргийн засаг даргын захирамжийг
хүлээн зөвшөөрөхгүй үл тоомсорлож байгаа гэсэн үг гэж тус захын ҮЭ-ийн
хорооны дарга Ц.Сайнзаяа хэлж байгаа юм. Тиймээс тэдний шаардлагыг хэзээ
хүлээж авч хэрэгжүүлнэ тэр өдөр хүртэл наймаачид өлсгөлөн зарлах юм
байна.
Түрүү жил энэ зах дээр худалдаа эрхэлдэг хүмүүс нэгдэж ҮЭ-ийн хороо байгуулсан байна. ҮЭ-ийн гишүүдийг шаардлага тавьсан гэх шалтгаанаар ҮЭ-ийн хорооны даргыг гүжирдэж шүүх цагдаагийн байгууллагад үндэслэлгүй нэхэмжлэл гаргаснаас гадна түрээслэгчдийн лангууг лацадсан аж. Наймаачдын хэлж байгаагаар тэдний лангууг лацдаад 12 хонож байгаа гэнэ. Өнгөрсөн 10 хоногт захын захиргаатай завшилцөж, хэн хэндээ хүндэтгэлтэй хандахыг хүссэн уулзалтыг удаа дараа хийсэн боловч үр дүнд хүрээгүй гэнэ. Тиймээс тэд эцсийн арга хэмжээ болох өлсгөлөнг зарлахаар болсон байна.

ҮЭ-ийн хорооны дарга Ц.Сайнзаяагаас уг асуудлаар хэдэн асуултад хариулт авлаа.
12 хоногийн хугацаанд лацадсан байх хойгуур олон ёстой орлогоо төлүүлэхийг шаардсан гэсэн. Ер нь нэг түрээслэгчийн өдрийн орлого дунджаар хэд байдаг юм бэ?
“Хүчит шонхор” захын гүйцэтгэх захирал Т.Сайнхүү намайг шүүхэд өгөхдөө “Энэ хүн 90-ээс 240 мянган төгрөг олдог” гэж тодорхойлсон байна лээ. Би түүний дагуу нэхэмжилнэ.
Нийт хэдэн түрээслэгчид өлсгөлөн зарлах гэж байгаа юм бэ?
Тоог албан ёсоор одоо хэлж мэдэхгүй байна. Өлс гэдэг чинь үх гэсэн үг шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд амь насаараа дэнчин тавина гэдэг нь таатай зүйл биш. Тэгэхээр бид маш сайн бодож байж хүнээ бэлдээд тухайн үед хүнийхээ эрүүл мэндийг сайн харна. Бие нь гайгүй гэсэн хүнээ өлсүүлэх байх.
-Удирдлагуудтайгаа ойлголцож болохгүй байна уу?
-Болдоггүй. Тиймээс ямар ч байсан хууль зүйн туслалцаа авах үүднээс бид МҮЭ-ийн эрх зүйч Сувдтай хамтарч Чингэлтэй дүүрэгт хүсэлт гаргасан.Тухайн үед Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ганболд хүн байсан. Байгууллагынхаа удирлагуудтай хамтын гэрээ хийх хэрэгтэйг тухайн үед Ганболд засаг дарга бид нарт санал хэлж байсан. Хамтын гэрээний үр дүнд ойр зуурын жижиг маргааныг хөдөлмөрийнхөө хуулийн дагуу асуудал зохицох ёстой.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)