Өнөөдөр 10 цагт товлогдсон УИХ-ын чуулган ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшилж, 15 цагт хуралдахаар боллоо. Учир нь чуулганы танхимд МАН-ын гишүүдээс нэг нь ч ирээгүй юм. УИХ-ын дарга З.Энхболд "МАН-ын гишүүд шалтгаангүйгээр ажил тасаллаа. Харин хуралдаа ирсэн АН болон ИЗНН-ын гишүүддээ баярлалаа" гэв. Үүнээс үзвэл МАН-ынхан Г.Батхүү, Д.Зоригт нарын тангараг өргөхийг эсэргүүцсээр байгаа бололтой. Гэхдээ намын зүгээс албан ёсны байр сууриа илэрхийлээгүй байна. Хэрэв МАН-ын гишүүд үдээс хойш чуулгандаа сууж, ирц бүрдвэл Д.Сарангэрэл, Д.Арвин, Г.Батхүү, Д.Зоригт, Ц.Оюунбаатар нар УИХ-ын гишүүний тангаргаа өргөх юм.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (8)