JICA E-learning
JLPT БУЮУ ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГИЙН ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БАТЛАМЖ ОЛГОХ ТУХАЙ
2023-02-27

JLPT буюу япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалтын батламж олгох тухай

Онлайнаар хариугаа хараад тэнцээгүй байсан ч шалгалт өгсөн оноо хожим хэрэг болох тул заавал хариугаа авна уу. (1 жил хадгалаад устгадаг болно)

2022 оны 12 сард явагдсан Япон хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт (JLPT)-ын албан ёсны батламж ирсэн тул доорхи хугацаанд тараана.

Мөн 2021 оны 12-р сар, 2022 оны 7-р сарын шалгалтын хариуг энэ үеэр тараах тул авч амжаагүй шалгалт өгөгч хариугаа ирж авна уу.

Олгох хугацаа: 2023 оны 3 сарын 1, 2, 3, 6, 7-ны өдрүүдэд 13:00-19:00 цаг, 4-ний өдөр 11:00-16:00 цагийн хооронд Монгол-Япон Төвийн хүлээн авах танхимд

Авч ирэх зүйл: Шалгалт өгөгчийн хуудас (хуудасгүй бол олгохгүй), биеийн байцаалт

Жич: Шалгалт өгөгч заавал өөрийн биеэр ирж авах боломжгүй бол төлөөний хүндээ шалгалт өгөгчийн хуудсыг эх хувиар, биеийн байцаалтын хуулбарыг өгч явуулж болно. Төлөөний хүн мөн биеийн байцаалттай байна.

Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо

Утас: 9425-9605, 9025-9605